МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ш.Раднаасэд томилогдлоо

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 09

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Түүний хүсэлтийг хүлээн авч Ерөнхий сайд захирамж гаргаснаар Ш.Раднаасэдийг МХЕГ-ын даргын үүрэгт гүйцэтгэгчээр томилсон байна.Тэрбээр өнөөдөр тамгаа хүлээж авсан байна. Ш.Раднаасэд нь :

  •  1998-2000    Хууль Зүйн Яамны Стратеги төлөвлөлтийн газар мэргэжилтэн, 
  • 2000-2007  ЗГХЭГ-т шинжээч, референт

  • 2007-2008  Авилгалтай Тэмцэх Газрын Хэлтсийн дарга
  • 2008-2009  Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх,
  • 2010 оноос  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Намын байгуулалтын хэлтсийн дарга, МАН-ын ХЭГ-ын даргаар тус тус ажилласан байна.



Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.160.55.2) 2015 оны 02 сарын 23

Хүрэлсүхийн өмнөх баг болох хилийн газар, албадын дарга нар ажлын чадваргүй нөхөдөөс болгоомжлоорой ажил унагах нөхөд байгаа юм. Идэх хүсэл нь дийлддэгүй хүмүүс.

0  |  0
Гэрлээ(27.123.214.122) 2015 оны 02 сарын 09

Дэмжиж байна. Сайн залуу санагддаг

0  |  0
Top