Хуучны орон сууцны дулаалгыг солино

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 13

Угсармал орон сууцанд дулаан техникийн шинэчлэл хийх дэд хөтөлбөрийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас боловсруулсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд хуучны барилгуудын гадна хана болон зоорийн давхар таазны дулаалга, гадна орцны цонх, хаалга солих ажлыг хийхээр болсон байна.

Гадна хашилга, хийцийг дулаалснаар 30 хувь, халаалтын системийг шинэчилж тоолууржуулснаар 50 хувийн эрчим хүчний хэмнэлтийг бий болгоно гэж тооцоолсон байна. Мөн хуучны барилгын ашиглалтын хугацааг уртасгаж үл хөдлөх хөрөнгийн үнэлэмжийг нэмэгдүүлэх давуу талтай болно хэмээн албаны эх сурвалж мэдээллэж байна.  Уг хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд үүнд иргэдийн оролцоо чухал гэдгийг онцоллоо. Хуучны орон сууцанд амьдарч байгаа иргэд тодорхой хэмжээний мөнгө гаргах шаардлагатай аж. Хуучны орон сууцууд хувийн өмч учраас иргэдэд дарамт болохгүйгээр 10-15 жилийн хугацаатай зээл олгон дулаан техникийн шинэчлэлийг хийхээр төлөвлөжээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.121.62) 2015 оны 01 сарын 13

энэ бас бизнёс. [-X

0  |  0
Top