Москваг шүтэж явсан Х.Баттулга Германд нугасгүй болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 12

Уул уурхай, дэд бүтцийн төслүүдэд Оросын оролцоог ихээхэн дэмжиж явсан Х.Баттулга сайд өдгөө Германчуудын туршлага сэлтэд хайр зарлаж явна. Тодруулбал, Монгол, Германы Засгийн газар хооронд 2011 онд байгуулсан “Аж үйлдвэр, технологи, ашигт малтмалын салбарт хамтран ажиллах тухай” стратегийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх болон энэ оны 5 дугаар сарын эхээр Улаанбаатар хотноо болох  Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлох зорилгоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Европод ажиллаж, нүүрс шингэрүүлэх технологи эзэмшсэн "Тюссен Крупп Удэ", "Лурги" компанийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцжээ.

Сайд Х.Баттулга Испани улсын Пуэртоллано хот дахь "Элкогаз" үйлдвэрт зочлов. Энэ үйлдвэр нь германы  "Тюссен Крупп Удэ" компанийн нүүрсийг синтетик хий буюу газ (СО/Н2) болгож хувиргадаг технологийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэдэг үйлдвэр юм. Энэхүү 1998 онд байгуулагдсан Уде компанийн  PRENFLO™- хийжүүлэх төхөөрөмжийг ашиглан нүүрснээс синтетик хий гаргадаг үйлдвэр нь одоогоор Европ тивд ажиллаж байгаа энэ төрлийн цорын ганц үйлдвэр болно.

Сайд Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид  мөн Дуйсбург хотод ажилладаг Тюссен Крупп Удэ компанийн технологиор баригдсан коксын үйлдвэрт зочлов.  Чулуу нүүрсийг боловсруулж, кокс үйлдвэрлэдэг энэхүү үйлдвэр нь германы коксын орчин үеийн томоохон үйлдвэр бөгөөд Тюссен Крупп ХК-ны гангийн үйлдвэрүүдийг коксоор хангадаг болно.

Mүүнчлэн төлөөлөгчид Парис хотноо хотноо "Air Liquide" Эрликвид компанийн удирдлагатай уулзаж ярилцав. "Эрликвид" компани нь францын компани бөгөөд  Фишер- Тропишийн нүүрс шингэрүүлэх технологи эзэмшсэн германы "Лурги" компанийг худалдан авсан, толгой компани болно. Эрликвид компани нь дээрх хийжүүлэх процесст хэрэглэгддэг агаар задлагч тоног, төхөөрөмжийг үйлдвэрлэж, нийлүүлдэг ба энэ технологийг монголд нийлүүлэх хүсэлтээ илэрхийлэв.  Сайд Х. Баттулга  Франкфурт Майн хотод зочилж,  "Лурги" компанийн удирдлагатай уулзаж, дээрх компанийн технологийн талаар ярилцав. Лурги ХХК-ийн технологийг  ӨАБНУ-д Сасол ХК ашигладаг ба  тэд хүрэн нүүрснээс  дизель үйлдвэрлэж байгаа болно. Мөн АНУ-ын Хойд Дакодад хийжүүлэх үйлдвэрийг бариад байгаа аж.

Ийнхүү Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Европын технологийн томоохон компаниудад зочилж, орчин үеийн техник, технологийг үзэж, монголд нэвтрүүлэх талаар ярилцсан нь ихээхэн чухал ач холбогдолтой ажил боллоо гэж үзээд байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.89.214) 2013 оны 04 сарын 20

Germanii technology sain gedegtei margakh argagui. bas ted za gevel oogui

0  |  0
Anujin (27.123.214.110) 2013 оны 04 сарын 16

Anujin Tulga hamt German d yavaj blee neg buudal d 2 laa ogloo oo hool ideed suuj bna lee .. Hajuud ni baatar ni hamt Anujn haana munge yum bna yavaj bdag nam aa yalagdahad Monngol Tulga iin tv hiideg huuhen yum bnaa baatar ni unseed tevreed Ted happy haragdaj bna . I”m in German ..

0  |  0
Hudal medeelel(103.11.194.54) 2013 оны 04 сарын 15

Аан тийм. Сасол чулуун нүүрс боловсруулдаг. Т1 юмнууд аягүй бол ойлгохгүй. Тиймээс тодруулав

0  |  0
Hudal medeelel(103.11.194.54) 2013 оны 04 сарын 15

Sasol хүрэн нүүрс боловсруулдаггү й. Дэлхийд хүрэн нүүрснээс түлш боловсруулж буй үйлдвэр бхгүй. Энэ худал мэдээлэл маш их үр нөлөөтэй. Анхаарч бич!!!!!!

0  |  0
zochin(2.27.102.74) 2013 оны 04 сарын 15

Zugaalj l baidag um yamar hiisen um baih bish dee. Urd ni ch said baisan u hiisen um hooson l baigaa biz dee.

0  |  0
zochin(122.201.18.190) 2013 оны 04 сарын 12

bolovsrol ukhaan 2 yalgaatai zuil suuri ukhaantai baina gedeg ene battulga huud l baikh shig bna eh oronch iim humuus yumand hurnee ard tumnee ch tatna

0  |  0
Jlo(122.201.18.139) 2013 оны 04 сарын 12

Orosuudyn daalgavryg guitsetgej duussan sh te...sanasandaa ch hurch mongolyn nuurs uneguidej orosyn nuurs ih hemjeegeer hyatadad zaragdahaar bson..iim l bn daa...

0  |  0
Top