Эрдэнэтээс цухуйсан “зэс” буюу 170 сая ам.долларын хэрэг

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 10

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг тойрсон элдэв маргаан гардаг ч идсэн уусан асуудал тэр бүр гараад байдаггүй. Харин энэ удаа ялт ч үгүй зэс нь цухуйж эрх баригчдын мэдээгүй байсан их өр ширний асуудал босох нь. Өөрөөр хэлбэл Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн өртөг зэсийн үнийг дагаад өсөх болсон аж. Гэтэл үйлдвэрийн борлуулж байгаа хэдэн арван тонн зэсийн баяжмал болгоны орлогын гуравны нэг нь 170 сая ам.долларын өрөнд суутгагдаж байжээ. Энэ асуудлыг АН-ын бүлгийн гишүүд өчигдөр л мэдэж асуудлыг сөхөж, нарийн учрыг олох үүргийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд даалгасан байна.

Уулын баяжуулах үйлдвэр нь Монгол улсын төсвийн 30 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Тэр ч бүү хэл судалгаанаас харахад 2011 онд хамгийн их орлого төвлөрүүлсэн компани нь уулын баяжуулах ”Эрдэнэт үйлдвэр” байсан бөгөөд тухайн жил 580 тэрбум төгрөгийг төсөвт оруулсан байдаг. Эндээс үзэхэд тус үйлдвэрийг өгөөж ямар болох нь илэрхий харагдана.

Үүнээс гадна манай улсын уул уурхайн салбарт 280 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг гэх яриа бий. Тэгвэл уул уурхайн салбараас оруулж буй татварын хоёр хувийг дээрх аж ахуйн нэгжүүд, үлдсэнийг нь "Эрдэнэт" дангаараа бүрдүүлдэг гээд бод доо. Мөн эрчим хүчний салбарын орлогын 40, орон нутгийн төсвийн 85-93, Булган аймгийн төсвийн 95 хувийг бүрдүүлдэг гээд тоочоод байвал “Эрдэнэт”-ийн нуруун дээрх ачаа чамгүй их.

Иймдээ ч “Саалийн үнээ” гэгдсэн Эрдэнэтийн овоог 2040 он хүртэл ашиглах тооцоо судалгаа хийсэн. Гэхдээ энэ нь 30 жил ашиглаад дуусна гэсэн үг биш. 2040 оноос цааш дахин ашиглах нөөц бий гэдэг.

Гэтэл Монголчуудыг тэжээж тэтгэж байгаа эл үйлдвэр юуны учир 170 сая ам.долларыг өр шир болгон ашиг болгоноосоо төлөх болов гэдэг нь анхаарал татах асуудал. Тэгэхээр бидний саалийн үнээ “Эрдэнэт” үйлдвэрийг хэн сааж эхлэв гэдэг нь ч олны анхаарлын төвд байх л асуудал.

Асар их зардлын хажуугаар 170 сая ам.долларыг зүгээр цацчихгүй нь мэдээж. Нэг тонн зэсийн баяжмал үйлдвэрлэхэд асар их зардал гардаг байна. Тухайлбал, 5.6 кг зэс гарган авахын тулд нэг тонн хүдэр олборлодог. Нэг тонн хүдэр гарган авахын тулд 2.2 тонн шороо зайлуулах хэрэгтэй болдог аж. Үүнээс гадна олон төрлийн зардал нэмэгдэж, дээрээс нь 68 хувийн татвар нэмэгддэг гэхээр татварт чамгүй их хөрөнгө хаяж байна. Гэхдээ төрөх үнэн, үхэх үнэн, татвар төлөх нь үнэн гэдэг юм хойно хуулийн дагуу татвар төлөөсөө өгч байгаа.

"Эрдэнэт үйлдвэр” жилд 530 мянган тонн зэсийн баяжмал, 3000 тонн молибдений баяжмал үйлдвэрлэж дэлхийн зах зээлд худалдаалдаг. Зэсийн баяжмалын 24-25 хувь нь цэвэр зэс, молибдений баяжмалын 50 хувь цэвэр молибдени болон гардаг гэж байгаа.

Өдөрт 75-80 тонн хүдэр боловсруулдагаас ердөө хоёр хувь буюу 1500-2000 тонн зэсийн баяжмал, молибдений баяжмал гаргадаг аж. Харин жилдээ 25 сая тонн хүдэр боловсруулж, 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 3.0 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг Монголын “саалийн үнээ” өдгөө зэсийн борлуулалтын ашиг бүрээс 170 сая ам.доллар өрөндөө өгч байгааг эрхэм түшээд мэдэхгүй байсаар өдийг хүрчээ. “Эрдэнэт” үйлдвэр ямар учраас дуусдаггүй, дундардаггүй өрөнд оров!.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
40. Surguuli(203.194.114.51) 2013 оны 04 сарын 14

Ter. Cinba batenkh khaana bna ger buleeree khulgaich nar ene batenkh arvan jild baihiin vzegnii hulgaich baisan yum

0  |  0
kj(202.179.11.178) 2013 оны 04 сарын 11

ljkopl;

0  |  0
ç(122.254.119.16) 2013 оны 04 сарын 11

ÌÀÍ íàìèèí ëóèâàð÷èäèèã ñàèí øàëãàõ õýðýãòýè .Øàëãààä èëð¿¿ëýýä èðýõýýð çàñàãèèã îãöðóóëíà ÷ ãýõ øèã àðàè ÷ äýý.ÃÎÊ èèã ñàèí øàëãàõ õýðýãòýè èõ þì ãàðàõ áàèõ äàà.500 òºãðºãíèè íîèëèèí öààñèèã 4000 òºãðºãººð øàõäàã ÷ ãýõ øèã àðàè äýíä¿¿ þì îëîí áàèäàã áîëîëòîè.

0  |  0
bolood(122.201.18.138) 2013 оны 04 сарын 10

man-ynkhan dakhin duusaw aa khuurkhii

0  |  0
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа(49.0.139.180) 2013 оны 04 сарын 10

Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа

0  |  0
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа(49.0.139.180) 2013 оны 04 сарын 10

Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа

0  |  0
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа(49.0.139.180) 2013 оны 04 сарын 10

Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа

0  |  0
10(182.160.19.20) 2013 оны 04 сарын 10

зөв. махн ман- олон жилийн луйвар дээрмийг шалга. шалгах сургаар засаг огцруулна гэж ху намынхан сандарч байна.

0  |  0
Top