ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 04 сарын 17

Өнөөдөр 2024.04.17.

Өнөөдөр Дэлхийн цусны өвчинтэй тэмцэх өдөр.

Энэ өдөр Английн жүжигчин Оливиа Хасси, дуучин, дизайнер Викториа Бекхэм, жүжигчин Шон Бин, Оросын эстрадын дуучин Валерия, Америкийн найруулагч, Оскарын шагналт Адам Маккей, жүжигчин Женнифер Гарнер, Руни Мара, Канадын жүжигчин Жаклин Макиннес Вуд, хөлбөмбөгч Рэйчел Ламарр зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1961 оны энэ өдөр 1955-1958 онд БНМАУ-д ирж ажилласан БНХАУ-ын ес дэх ээлжийн ажилчид нутаг буцжээ.

1983 оны энэ өдөр БНМАУ-ын “Үнэн сонин”-д “Улсын бүрэн эрхийг хүндэтгэх нь хөрш улсуудын зайлшгүй нэг онцлог юм” нэртэй нийтлэл гарав. Уг нийтлэлд БНХАУ болон ЗХУ-ын зөвшилцөөний явцад ЗХУ-ыг БНМАУ-аас цэргээ татахыг шаардсан нь БНМАУ-ын дотоод бодлогод халдсан хэрэг гэж шүүмжилсэн байна.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1946 оны энэ өдөр Францын армийн сүүлийн анги нэгтгэл Сири улсаас гарчээ.

1970 оны энэ өдөр задгай сансарт ноцтой гэмтэж, хүмүүсийг түгшээж байсан “Аполло 13” сансрын хөлөг эх дэлхийдээ газардав.

1971 оны энэ өдөр Бүгд найрамдах ардчилсан Бангладеш улс албан ёсоор байгуулагджээ.

1975 оны энэ өдөр Камбожийн иргэний дайн дуусав.

1982 оны энэ өдөр Канад улс үндсэн хуулиараа Төрийн тэргүүнээр Хатан хаан II Элизабетийг тодруулжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top