Спилберг Байдены сонгуулийн сурталчилгаанд оролцож байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 29

 

Алдарт кино найруулагч Стивен Спилберг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены багтай хамтран Ардчилсан намын Үндэсний их хурлын стратегийг боловсруулж байна гэж NBC суваг эх сурвалж дурдан дамжуулжээ.

Спилберг 2024 оны наймдугаар сард болох арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах зохион байгуулагчидтай уулзсан байна. 2008 онд Спилберг Барак Обамагийн сонгуулийн сурталчилгаанд зориулсан киноны продюсероор ажиллаж байжээ.

Стивен Спилберг АНУ-ын кино академийн Оскарын шагналыг дөрвөн удаа хүртэж байсан билээ. Хамгийн сүүлд тэрбээр шагналт кино найруулагч “The Fabelmans” кино бүтээсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top