Нам, эвслүүдийн СОНГУУЛЬД ОРОЛЦОХ хүсэлтийг хүлээн авлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 04 сарын 29

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдийн хүсэлтийг 2024 оны дөрөвдүгээр сарын 26, 27, 28-ны өдөр хүлээж авав. 

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр 6 нам, 1 эвслийн хүсэлтийг хүлээн авлаа.

Тодруулбал, Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам /ИОНН/, Үндэсний эвсэл /МНН-МҮАН/, Их эв нам /ИЭН/, Иргэний зориг ногоон нам /ИЗНН/, Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/, Бүгд найрамдах нам /БНН/-ын удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгчээ.

Нам, эвслийн удирдлагууд сонгуульд оролцохдоо Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлсэн юм.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран нам, эвслүүдтэй хуулийн хүрээнд ил тод, нээлттэй хамтарч ажиллахаа илэрхийлээд, амжилт хүсэв.

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 22 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгаад, Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулах юм.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт  зааснаар Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.216.108) 2024 оны 04 сарын 29

ОЮунгэрэл авгай ЗАЙЛААЧЭЭ тэр иргэдийг залилсан хүүгээ авч ирж иргэдийг хохиролгүй болно хулгайчаа

0  |  1
1(202.9.40.118) 2024 оны 04 сарын 29

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

0  |  0
Top