ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 04 сарын 26

Өнөөдөр 2024.04.26.

Өнөөдөр Чернобылийн ослын улмаас амиа алдсан хүмүүсийг дурсах олон улсын өдөр. Мөн Дэлхийн нисгэгчдийн өдөр, Оюуны өмчийг хамгаалах өдөр. Арменд өнөөдөр Хилчдийн баяр аж.

Энэ өдөр Ромын эзэн хаан Маркус Аврелиус, Адольф Гитлерийн хувийн нарийн бичгийн дарга Рудольф Гесс, газар хөдлөлтийн хүчийг үнэлэх шаталбарыг боловсруулсан физикч Чарльз Рихтер, Хятадын алдарт жүжигчин Жет Ли, АНУ-ын Тэргүүн хатагтай асан Меланиа Трамп, жүжигчин Ченнинг Татум зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1607 оны энэ өдөр Америкийн Хенри хошуунд анхны англичууд сууршихаар хөл тавьжээ.

1783 онд 13 настай Людвиг ван Бетховен Бонн дахь Хааны ордны дэргэдэх найрал хөгжмийн хөгжимчнөөр томилогдож байжээ.

1803 оны энэ өдөр Л’Эгль хотод солирын олон мянган хэлтэрхий унасан явдал нь Европын эрдэмтдийг солир оршдогт итгүүлсэн байна.

1921 онд Лондон хотын гудамжинд мотоциклтой анхны цагдаагийн эргүүл гарчээ.

1986 оны энэ өдөр Чернобылийн атомын цахилгаан станцад хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн томд тооцогддог техногенийн осол гарчээ.

1999 оны энэ өдөр “Чернобыль” нэртэй компьютерийн вирус дэлхий даяар нийт хагас сая компьютерийг вирустүүлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top