ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 04 сарын 25

Өнөөдөр 2024.04.25.

Өнөөдөр Германд Мод тарих үндэсний өдөр бол Португалд Эрх чөлөөний өдөр, БНАСАУ-д Зэвсэгт хүчний өдөр тохиож байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин Аль Пачино, Оскарын хоёр удаагийн шагналт, Алтан бөмбөрцөгийн дөрвөн удаагийн эзэн Рене Зеллвегер, ОХУ-ын улстөрч Владимир Жироновский, Украины өндрийн харайгч, олимпын хүрэл медальт Валентина Козир, “Старбакс” сүлжээг үндэслэгч Зев Сийгл зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1930 оны энэ өдөр Дотоод яамны эрүүлийг хамгаалах газрыг өргөтгөж, Эрүүлийг хамгаалах яам болгон өөрчилжээ.

1939 оны энэ өдөр Намын төв хорооны тэргүүлэгчдийн хурлаар хувьсгалт хууль ёс зөрчигдөж байгааг илрүүлэн шүүмжилж, “Онцгой бүрэн эрхт комисс”-ыг татан буулгав.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1953 оны энэ өдөр нэрт эрдэмтэн Френцис Крик, Жэймс Ватсон нар хүний ДНК-гийн бүтцийг хосолмол болохыг анх удаа олон нийтэд танилцуулжээ.

1954 оны энэ өдөр нарны зайн үүсгүүрийг анх удаа практикт ашиглав.

1983 оны энэ өдөр “Пионер 10” хөлөг Плутон гарагийн тойрог замд оржээ.

2005 оны энэ өдөр Болгар, Румын улсууд Европын Холбоонд элсэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top