Жолооны багш нарт зориулсан сургалт зохион байгуулж байна

2024 оны 04 сарын 24

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны бүгд найрамдах Герман улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталсан.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд ачаа тээврийн мэргэжилтэн, тээврийн АНН, жолооны сургагч багш нарт зориулсан таван өдрийн сургалт зохион байгуулж байна.

Сургалтад автозамын тээврийн эрхзүй, замын хөдөлгөөний аюулгүй байдал, аюултай ачаа, эрсдэлтэй ачааны аюулгүй байдал хангах, хөдөлмөрийн эрхзүй, нийгмийн хамгаалал, техникийн норм, үзүүлэлт, ачаа бэхлэлт, гаалийн эрхзүй, замын хураамж зэрэг сэдвүүд багтсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top