ӨНӨӨДӨР I Удирдлагын академийн 100 жилийн ойн ёслол болно

2024 оны 04 сарын 05

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. /2024.04.05/


08:30-19:00 цагт МУБИС-д “Монгол судлалын шинэ эрин-2024” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

09:00 цагт Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зэвсэгт хүчний ангиудын тактикийн хээрийн сургуульд сэтгүүлчдийг оролцохыг урьжээ. Утас: 9979-5099, 8912-5099.

10:00-12:00 цагт Удирдлагын академид Тус академийн 100 жилийн ойн ёслол болно. 

11:00 цагт “Пума” зочид буудалд Манай улсад ирсэн Германы Тюрингэн мужийн боловсрол, бизнесийн салбарынхан Герман улсад нарийн мэргэжлээр суралцах талаар мэдээлнэ. Утас: 9910-9295.

11:00-14:00 цагт МҮЭ-ийн СТО-нд Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 300 багш ажилтны чуулга уулзалт болно. Утас: 9929-5063, 9916-2538.

12:00 цагт “ЗМ”-ний мэдээллийн төвд “Hero”-ийн найруулагч Б.Баатар сэтгүүлч Б.Ганчимэгийн ярилцлагын яриаг дур мэдэн нэвтрүүлгийн эвлүүлэгтээ ашиглаж, зөвшөөрөлгүйгээр цацсан талаар шүүхэд ханджээ. Утас: 8569-1176.

16:00 цагт ОХУ-ын А.Солженицыны нэрэмжит сангаас МБИС-д Оросын тэргүүлэх хэвлэлийн газруудын номуудыг бэлэглэж, номын үзэсгэлэн нээнэ. Утас: 9974-9024.

-УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаантай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top