Бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөлөө

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 03

Монгол Улсад биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй Бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээнд 21 аймгийн 300 гаруй улс аймаг, сумын цолтой бөхчүүд өрсөлдөж байна.

Тэмцээнд оролцож байгаа улс аймгийн цолтой бөхчүүд А ангилалд өрсөлдөж Архангай, Төв, Завхан, Сүхбаатар, Ховд аймаг болон Их монголын хүчтэн дэвжээний 6 баг дараагийн шатанд шалгарч дахин 2 хэсэгт хуваагдан тойргоор өрсөлдөж байна.

Харин Аймаг, сумын цолтой бөхчүүд Б хэсэгт өрсөлдөж Архангай, Баянхонгор, Завхан, Ховд, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын багууд дараагийн шатанд шалгараад байна. Өнөөдөр тэмцээний 2 дахь шатны 12 тоглолт явагдах бол маргааш тэмцээний медалийн төлөөх тоглолтууд явагдаж аваргууд тодорно.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Munkh(66.181.183.250) 2024 оны 04 сарын 04

Бөхчүүдэд ажил алба гэж ер нь байна уу? Наад сагсан бөмбөг энэ тэр гэж байхаар ямар нэгэн бүтээлч зүйл нэгдэж хийгээчээ.

1  |  0
Top