Монголын эрэгтэй, эмэгтэй сагсчид хүрэл медаль хүртлээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 01

Сингапур улсад сагсан бөмбөгийн 3Х3-ын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 29-31-ний өдрүүдэд болов. Тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг хоёул хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн баг хүрэл медалийн төлөөх тоглолтод Шинэ Зеландын багийг 21:18, эмэгтэйчүүд Тайванийн багийг 17:10-аар хожсоноор анх удаа нэг дор хоёр хүрэл хүртэж байна. Тоглолтын дараа эмэгтэйчүүдийн багийн ахлагч О.Хулан: “Монголын шигшээ баг Азийн аваргын хүрэл медалийг авчирсандаа маш их баяртай байна. Бидний ард байсан бүх монголчууддаа баярлалаа” гэв.

Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд:

А.Ананд

А.Азбаяр

С.Биндэръяа

Ч.Тэмүүлэн

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд:

Б.Ариунцэцэг

М.Цэрэнлхам

О.Хулан

Ө.Индра

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.19.61) 2024 оны 04 сарын 01

Монгол аархал омогшил шvv та нар амжилт

0  |  0
зочин(202.9.40.66) 2024 оны 04 сарын 01

мУНДАГ

0  |  0
зочин(202.9.40.66) 2024 оны 04 сарын 01

МУНДАГ,БАХАРХАЖ БАЙНА

0  |  0
МУНДАГ(202.9.40.66) 2024 оны 04 сарын 01

МУНДАГ

0  |  0
Top