СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Алга болсон өсвөр насны охидыг эсэн мэнд олжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 25

 

Увс аймгийн цагдаагийн газарт 2024 оны гуравдугаар сарын 24-ний өдөр "өсвөр насны хоёр охин алга боллоо" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.  

Дуудлагын дагуу тус аймгийн Цагдаагийн газрын Дэд даргаар ахлуулсан 11 алба хаагч, гурван тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг яаралтай зохион байгуулж, сэжигтэн 31 настай Б гэгч “Тоёота приус” машинтай авч явж байсныг дуудлага өгснөөс хойш таван цагийн дараа олж тогтоон, холбогдох ажиллагааг явуулж байна. 

Одоогоор хүүхдүүдэд учирсан гэмтэлгүй, шалтгаан нөхцөл, бусад байдлыг тогтоохоор ажиллаж байна. Иймд эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхэдтэйгээ байнгын холбоотой хаана, хэнтэй явж байгааг мэдэж байх шаардлагатай болохыг ЦЕГ-аас анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ир (66.181.160.9) 2024 оны 03 сарын 25

Дуртай 2л байна

0  |  0
Www(139.5.217.218) 2024 оны 03 сарын 25

Mundag yumaa.

0  |  0
Top