ӨНӨӨДӨР | “Монгол орон даяар хогоо ангилан ялгах аян”-ыг зарлаж байна

2024 оны 03 сарын 22

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. /2024.03.22/


09:00-11:30 цагт “Новотел” зочид буудалд Усны газраас Дэлхийн усны өдөрт зориулж "Усны нөөцийн нэгдсэн бодлого, стратеги төлөвлөгөөг танилцуулах” уулзалт зохион байгуулна. Утас:9911-6161.

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:40 цагт ГХЯ-нд Манай улсад айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др.Курт М.Кэмпбэлл хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийнэ.

11:00 цагт ОБЕГ-т УОК-ын Шуурхай штабаас ээлжит мэдээлэл хийнэ.

11.30 цагт ХЭҮК-т Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хийсэн хяналтын талаар мэдээлнэ. Утас: 9111-9838.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11:30 цагт “Хог биш баялаг” ТББ”-аас “Монгол орноо хоггүй болгох” төслийн хүрээнд “Монгол орон даяар хогоо ангилан ялгах аян”-ыг зарлаж байна.

12:00 цагт “Монголын худалдаачдын холбоо” ТББ-аас улс төрийн намуудад шаардлага хүргүүлнэ.

12:30 цагт АН-ын гишүүд ҮБХ-оор намын даргын асуудлыг хэлэлцэхийг шаардан тэмцэхээ мэдэгдэнэ.

14:00 цагт “Waow gg org” зохион байгуулагч талаас Монголд pudg mobile и спортын аварга тамирчид ирж буй талаар мэдээлнэ.

14:00 цагт ШУТИС-ийн 8-р байранд “Ус хөгжлийн түлхүүр” оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болно.

15:00 цагт Хөгжлийн банкны гэгдэх нэр бүхий 80 хүн, хуулийн 4 этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шүүх хуралдааны шийдвэрийг танилцуулна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.212.117.197) 2024 оны 03 сарын 22

хамгийн гол нь ангилсан хогнууд эргээд нэг л цэгт очиж хаягдаж байна ш дээ

0  |  0
Top