PUBG MOBILE | Анхны олон улсын чанартай PMIC ULAANBAATAR 2K24 тэмцээн аваргуудаа 24-нд тодруулна

2024 оны 03 сарын 21

PUBG MOBILE сонирхогч 360 баг бүртгэгдэж, тэдгээрээс шигшигдэж гарсан шилдэг найман багийн эсрэг PMGC-2023, PMSL-ын 40 шилдэг багуудын ТОП-16 баг энэ сарын 24-нд AIC STEPPE ARENA-д аваргын төлөө ширүүн өрсөлдөх гэж байна. 

Зүүн Азийн шилдэг 18 баг аваргын төлөөх сүүлийн таван тэмцээнээ хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө хийх гэж байгаа нь энэ юм. 

Grand final шатанд нийт 15 тоглолт болох бөгөөд эхний 10 тоглолтыг WAOW GG цахим хуудсаар энэ сарын 22, 23-нд шууд дамжуулан хүргэх бол финалын тэмцээнийг 24-ний ням гарагт "ТВ8" телевиз орон даяар шууд дамжуулна.

Энэ удаагийн тэмцээн нь Монголд анх удаа PUBGM тоглоомын олон улсын "В" чанартай тэмцээн болж зохиогдож буйгаараа онцлог. Тэмцээнд 2023 оны дэлхийн аварга IHC Esports болон шагналт байр эзэлсэн 4Merical Vibes, "ICY"-аар ахлуулсан SKY FORCE, NB Esports зэрэг баг урилгаар оролцож байгаа аж. 

Мөн 2022 оны дэлхийн аваргын мөнгөн медальт DRS Gaming тэргүүтэй Бангладеш, Непал, Пакистаны шилдэг багууд AIC Steppe Arena-д хуран цуглах юм байна. 

Тэмцээний нийт шагналын санг өсгөж 10000 ам.долларт хүргэсэн талаар зохион байгуулагчид нь мэдэгдэж байна. 

Технологийн хурдацтай хөгжлийн эрин үед И-Спортод хүч хөдөлмөрөө харамгүй зарцуулж, амжилт гаргаж яваа баг тамирчид, хойч үедээ Мэдээллийн технологийн салбарыг шоу энтертайнменттай хослуулан сурталчлан таниулах юм. Дэлхийд #Forex  #Software салбарт өөрийн мэдлэг ур чадвараар дахин өрсөлдөх ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУС-ыг нээн, хөгжүүлэх зорилготой энэхүү тэмцээн нь Монголын Цахим Спортын Хөгжлийг Дараагийн Түвшинд гаргана.

PMIC Ulaanbaatar 2024 тэмцээний билетийг ЭНД дарж захиална уу!

Дашрамд сонирхуулахад, PMIC ULAANBAATAR 2K24 тэмцээнд зориулан анх удаа сүлд дуу гаргасан бөгөөд Энхбаатар /Чоно/, Батхүү / Fire/,  Bo /RecOn/,  Don Dior,  Agula нар хамтран дуулжээ. 

PUBG MOBILE THEME SONG: 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top