ХОККЕЙ | “Дархан” баг Хоккейн лигийн цомын эзэн боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 03 сарын 03

Монголын Хоккейн холбооны 2023-2024 оны лигийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтууд гуравдугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдэд "AIC Steppa-arena"-д амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнд "Дархан", "Степп моонсторс", "Хангарьд", "Шарын гол" зэрэг багууд тоглож, "Дархан", "Хангарьд" багууд алтан цомын төлөө өрсөлдөв. Ингээд 11:17 онооны харьцаатайгаар "Дархан" баг хожиж, 2023-2024 оны Лигийн аварга, цомын эзэн боллоо.

Харин Монгол Улсын Хоккейн спортын мастер З.Очирбат агсны нэрэмжит шагналыг "Дархан" багийн ахлагч, ОУХМ, Монголын шигшээ багийн ахлагч Намжилын Мишигсүрэн хүртлээ.

Мөн 2023-2024 оны Лигийн шилдэг хамгаалагчаар Дархан багийн хаалгач Содбилэг, 2023-2024 оны Лигийн шилдэг тоглогчоор Дархан багийн довтлогч Бату Гэндунов нар шалгарлаа.

Шагналыг МХХ-ны ерөнхийлөгч Болдын Жавхлан тэргүүтэй холбооны удирдлагууд гардуулан өглөө.


 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top