БНСУ-ын Сөүл хотноо Монголд Үйлдвэрлэв-2024 үзэсгэлэн худалдаа болж байна

2024 оны 03 сарын 02

 

Жижиг, дунд үйлдвэрийн газар, "Мишээл Экспо" ХХК, БНСУ-ын Дүндэмүн дүүрэгтэй хамтран Сөүл хотноо "МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ-2024" үзэсгэлэн худалдааг 5 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн арга хэмжээнд ноос ноолуур, арьс шир, бэлэг дурсгал, зөөлөн оёдол, эрүүл мэнд болон хүнсний салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийн төлөөлөл 300 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээрээ оролцож байна.

Уг үзэсгэлэн нь монгол улсын үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлүүдийг нэмэгдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээлд хамтран ажиллах зорилготой юм. БНСУ нь манай улсын гадаад харилцааны 4 дэх түнш орон юм.

Монгол улсын гаалийн ерөнхий газрын бүртгэлээс авч үзвэл манай улсаас тус улсад хийсэн экспорт 150 сая 013.35 ам доллар, импорт 414 сая 947.42 ам доллар, нийт бараа бүтээгдэхүүний эргэлт 564 сая 960.77 ам долларт хүрсэн байна. "МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ-2024" үзэсгэлэн худалдаа жил ирэх тусам бараа бүтээгдэхүүний төрөл нэмэгдэж, борлуулалт амжилттай байна.

Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн солонгосын зах зээл гарах боломж бололцооны талаар Жижиг дунд үйлдвэрийг газрын дарга Я. Эрдэнэсайхан: Одоо бид дараагийн шатанд гарах ёстой гэж харж байгаа. АНУ, БНХАУ-д Монголд үйлдвэрлэв дэлгүүрийг 3 газарт нээн ажиллуулж байна. Энэ жил БНСУ, ГЕРМАН улсад нээхээр зорьж ажиллаж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгээр дэлгүүр нээх түнш олох, байршил тогтох, бизнесийн бусад олон хэлэлцээрийг хийхийг зорьж байна хэмээсэн юм. "МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ-2024" үзэсгэлэн худалдаа Сөүл хотноо энэ сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top