"World K-Pop Center"-ын захирал Ру Жон Жү: Монгол хүүхдүүд амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна

2024 оны 03 сарын 02

 

Дэлхийн хэмжээний охидын хамтлагийн сонгон шалгаруулалт Монгол улсад эхэлж байгаатай холбогдуулан БНСУ-ын "World K-pop Center" болон "Asian Idol Academy Mongolia", Нийслэлийн Соёл, Урлагийн Газар хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. 

БНСУ-ын “World K-pop Center”-ээс зохион байгуулж буй “Click The Star” хэмээх төсөл нь дэлхийн 32 оронд хэрэгжиж буй бөгөөд “Bling One” нэртэй 7 гишүүний бүрэлдэхүүнтэй охидын хамтлагт багтах авьяаслаг нэгнийг олох зорилготой уралдаан юм.

Хэвлэлийн бага хурлын үеэр "World K-Pop Center" байгууллагын захирал Ру Жон Жү: Манай компани БНСУ-д к-поп боловсрол, контентын бизнест анхаарлаа хандуулсаар ирсэн к-попийн томоохон төлөөлөл болсон компани. Бид дэлхийн 23 улсад үйл ажиллагаагаа явуулдаг. Улс орон бүрийг төлөөлж буй охидыг нэгтгэн, хамтлаг болгох төсөл эхлүүлээд байна. Эдгээр 32 улсын охид хөгжим, соёл урлагт маш их хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйд асар их боломж бий болгох чадвартай. Энэхүү төслийг Монголд хэрэгжүүлж байгаадаа маш их баяртай байна, мөн өндөр хүлээлттэй байна. 

Монгол улсаас шилдгээр шалгарсан охидыг БНСУ-д сургалтад хамруулж, чадах бүхнээрээ дэмжин ажиллах болно. Өнөөдрөөс эхлэн энэхүү төслөөр дамжуулан Монголын хүүхэд залууст мөрөөдөл, итгэл найдвараар дүүрэн сорилтыг даван туулах байх гэж бодож байна. Бид Монгол хүүхдүүдийг дэлхийн тавцанд маш их амжилттай байна гэдэгт итгэлтэй байна. 

Энэхүү төслийн эхний улс Перу улс байсан бол хоёр дахь улсаар Монгол улсыг сонгосон. "Bling One" хэмээх энэхүү охидын хамтлагийг байгуулах төслийг "World K-Pop Center"-ийн Монгол дахь салбар болон Нийслэлийн Соёл, Урлагийн газар дэмжин ажиллаж байгаад туйлын баяртай байна гэлээ. 

 


 

Уралдааны сонгон шалгаруулалт: Анхан шатны сонгон шалгаруулалт онлайнаар явагдах ба шаардлага хангасан видео бичлэгийг World K-Pop Center хүлээн авч, шилдэг 30 оролцогч шалгаруулна. Эдгээр 30 оролцогч ганцаарчилсан үзүүлбэр үзүүлэх ба үүнээс шилдэг 10 оролцогч финалын шатанд шалгарч, БНСУ-ыг зорин дараах боломжуудын эзэн болно.  

  • “World K-pop center”-ийн мэргэжлийн цогц сургалтад 3 сар суралцах
  • Солонгосын соёлтой танилцах Сөүлийн аялалд  хамрагдах
  • Сургалтын явцад 3 оролцогч хасагдаж, “Bling Оne” хамтлагийн 7 үндсэн гишүүн шалгарснаар анхны уран бүтээлээ олон нийтэд хүргэх буюу дебют хийнэ
  • “K-pop click” платформоор дамжуулан хөгжмийн нэвтрүүлэг, реалити шоу зэрэг К-Поп контентод тогтмол оролцоно
  • Энэ хүрээнд гарах бүх зардлыг Солонгосын “World K-pop center” хариуцна. / Сургалт, байр, хоол, унаа, даатгал,  онгоцны 2 талын тасалбар гэх мэт/

Хамрах хүрээ

Улаанбаатар хотын 9 дүүрэг

Төслийн хугацаа

2024.03.01 – 2024.09.01-ны хооронд явагдана.

ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1. 13-18 нас
  2. Улаанбаатар хотын харьяалалтай
  3. Дуулж, бүжиглэх сонирхолтой

Холбоо барих утас: 88109997, 90691134, 90901134 /Click the star төслийн баг/

 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top