ХӨГЖЛИЙН БАНК: Н.Мөнхбатын ялыг бууруулж, Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарыг суллав

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 01

“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн хуулийн этгээдээс зарим шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас үндэслэлгүй чөлөөлсөн, хөнгөн ял оноосон хэмээн улсын яллагч нар эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлээд байсан.

Тодруулбал, Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, ТУЗ-ийн гишүүн асан Ч.Отгочулуу нарт өнгөрсөн арваннэгдүгээр сарын 7-нд шүүхээс ял оноосон байдаг. Тэдний зүгээс давж заалдах шатны шүүхэд хандсан.

Тухайн үед Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад 4 жилийн хорих ял, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Ч.Отгочулууд 2 жилийн хорих ял оноосон.

Тэгвэл өчигдөр /2024.02.29/ Давж заалдах шатны шүүхэд уг хэргийг хэлэлцээд, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад оноосон ялыг бууруулж 2 жилийн хорих ял болгосон бол ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, ТУЗ-ийн гишүүн асан Ч.Отгочулуу нарыг суллаж, 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top