Дэлхийн хэмжээний охидын хамтлагийн сонгон шалгаруулалт МОНГОЛД

2024 оны 03 сарын 01

 

Дэлхийн 32 оронд зохион байгуулагдаж буй “Click The Star” төсөл Монголд хэрэгжих гэж байна. 

БНСУ-ын “World K-pop Center”-ээс зохион байгуулж буй “Click The Star” төсөл нь дэлхийн 32 оронд хэрэгжиж буй бөгөөд “Bling One” нэртэй 7 гишүүний бүрэлдэхүүнтэй охидын хамтлагт багтах авьяаслаг нэгнийг олох зорилготой уралдаан юм. 

Америк, Франц, Герман, Бразил, Испани, Япон, Хятад, Энэтхэг, Вьетнам, Малайз, Монгол зэрэг улсуудад хэрэгжүүлж буй дэлхийн хэмжээний энэхүү төслийг БНСУ-ын "World K-pop Center" болон "Asian Idol Academy Mongolia", "Нийслэлийн Соёл, Урлагийн Газар" хамтран зохион байгуулж байгаа ажээ. 

"World K-Pop Center" байгууллага нь БНСУ-ын Соёл, аялал жуулчлалын яам, түүний харьяа байгууллага болон Солонгосын бүтээлч контент агентлаг, к-поп сурталчилгааны агентлаг гэх мэт төрийн болон бүтээлч контент үйлдвэрлэгч агентлаг байгууллагуудтай хамтран к-поп соёлыг дэлхий дахинаа түгээж байна. "World K-Рop" center нь К-ПОП соёлыг түгээн дэлгэрүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж буй Өмнөд Солонгосын Сөүл хотын Намсан тауэрт байрлах Солонгосын анхны бөгөөд хамгийн том к-поп мэргэжлийн байгууллага юм.

Сонгон шалгаруулалт: 

Анхан шатны сонгон шалгаруулалт онлайнаар явагдах ба шаардлага хангасан видео бичлэгийг World K-Pop Center хүлээн авч, шилдэг 30 оролцогч шалгаруулна. Эдгээр 30 оролцогч ганцаарчилсан үзүүлбэр үзүүлэх ба үүнээс шилдэг 10 оролцогч финалын шатанд шалгарч, БНСУ-ыг зорин дараах боломжуудын эзэн болно. 

  • “World K-pop center”-ийн мэргэжлийн цогц сургалтад 3 сар суралцах
  • Солонгосын соёлтой танилцах Сөүлийн аялалд  хамрагдах
  • Сургалтын явцад 3 оролцогч хасагдаж, “Bling Оne” хамтлагийн 7 үндсэн гишүүн шалгарснаар анхны уран бүтээлээ олон нийтэд хүргэх буюу дебют хийнэ
  • “K-pop click” платформоор дамжуулан хөгжмийн нэвтрүүлэг, реалити шоу зэрэг К-Поп контентод тогтмол оролцоно
  • Энэ хүрээнд гарах бүх зардлыг Солонгосын “World K-pop center” хариуцна. / Сургалт, байр, хоол, унаа, даатгал,  онгоцны 2 талын тасалбар гэх мэт/

Шүүгчдийн бүрэлдэхүүн: 

  1. Монгол улсын төрийн  соёрхолт, МУГЖ Д.Отгонбаяр
  2. БНСУ-ын дуучин жүжигчин АН ЖАЕ МУ
  3. World K-Pop Center  байгууллагын захирал Пак Сон Жи
  4. БНСУ-ын Miss Korea Ким Су Ёон
  5. Монголын мисс 2012, Asian Idol Academy& WKC  Mongolia-ийн захирал А.Уянга

Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэх хэвлэлийн хурал 2024 оны 3 дугаар 01-ний өдрийн 13:00 цагт "Бишрэлт" зочид буудлын 1-р давхарт байрлах "Diamond Hall" танхимд зохион байгуулагдана.

Холбогдох утас: 88109997, 90691134, 90901134

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top