Л.Гантөмөрийг “Гарам дээр солино” гэв үү?

Б.Төрбат | Zindaa.mn
2024 оны 03 сарын 01

-Хөшигний цаана Ц.Элбэгдорж, Х.Баттулга, С.Эрдэнэ нарыг “жор найруулж” байна гэх мэдээлэл ч бий. Угаас АН-ын дарга Л.Гантөмөрийг солих ажиллагаа аль эрт эхэлсэн. Тэд Л.Гантөмөрийг АН-ын даргаас буулгахгүй бол ээлжит сонгуульд “хад мөргөнө” гэж тооцоолсон гэдэг яриа оны өмнө ч сонсогдож байлаа-


Цагтаа засгийн эрхийг барьж, төрийн хувь заяаг шийдэж явсан АН-ын "ялагдал" дуусаагүй, одоо ч үргэлжилж байгаа бололтой. Учир нь, УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед АН-ынхан "ТОЛГОЙГООРОО ТОГЛОХ"-оор шийдэж, тэрхүү төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх ажил хөшигний цаана өрнөж байгаа мэдээлэл түгээд эхэлжээ. Хэрэв зарим хэвлэлд гарсан дээрх мэдээлэл үнэн бол тэд “ГАРАМ ДЭЭР МОРИО СОЛИХ”-оор шийдсэн нь тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн өмнөхөн Л.Гантөмөрийг АН-ын даргын суудлаас нь түлхэн унагана гэсэн үг. Тиймдээ ч дараагийн АН-ын даргад хэд, хэдэн улстөрчийг нэрлэж түүнийгээ санаатай, эсвэл санамсаргүйгээр сошиалд сэвж эхэллээ.

Үүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, “Женко” Х.Баттулга, АН-ын дарга асан С.Эрдэнэ нар хөшигний цаана зохион байгуулж, найруулж байна гэх мэдээлэл ч бий. Угаас АН-ын дарга Л.Гантөмөрийг солих ажиллагаа аль эрт эхэлсэн. Тэд Л.Гантөмөрийг АН-ын даргаас буулгаж, солихгүй бол юу юугүй хаяанд тулж ирсэн УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд ялалт байгуулах нь битгий хэл парламентад суудал ч авч чадахгүй, “хад мөргөнө” гэж тооцоолсон гэдэг яриа оны өмнө сонсогдож л байсан. Тухайлбал, Л.Гантөмөрийн оронд Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятав, Г.Баярсайхан болон Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж нарын нэр АН-ын даргад яригдаж, улс төрийн хүрээнд таавар хөврөөд эхэлсэн нь нууц биш юм.

Үүнээс гадна энэ сарын эхээр АН-ын хэсэг залуус Л.Гантөмөрийг унагах ажлыг өрнүүлж, хэвлэлийн хурал хүртэл хийсэн. Тэд АН-ын дарга Л.Гантөмөрт хилийн хориг тогтоож, АТГ-т шалгуулах хүсэлт хүргүүлсэн байдаг. Ингэхдээ АН-ын дарга Л.Гантөмөрийг эрх баригч намд үйлчилдэг, тэдэнд барьцаалагдсан гэдгийг тодотгосон билээ. Энэ талаар АН-ын гишүүн Х.Алтанхуяг “Л.Гантөмөр АН-ын дарга болсноосоо хойш гурван удаа хэвлэлийн өмнө гарч ирсэн. Намын дарга болчихоод МАН-ын даргатай тэврэлдсэн. Саяхан хэвлэлд гарч МАН-д бүр хайраа илчилсэн. Үндэсний бодлогын хороо, Улс төрийн зөвлөлөөс шийдвэр гараагүй байхад МАН-ын даргатай удаа дараа тэврэлдлээ. Л.Гантөмөр гарснаас хойш намын ретинг унаж, 15 хувьтай болсон. Өнгөрсөн 2016, 2020 онд яг ийм 15-17 хувьтайгаар парламентад ес, арван суудал авсан. Энэ байдал дахин давтагдах гэж байна. Хоёрдугаарт, АН-ын удирдлагууд жагсаалтыг зарж байгаа ноцтой мэдээлэл бий" гэсэн бол Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ч Л.Гантөмөрийн үйл ажиллагаа санаанд хүрэхгүй байгааг “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлж байлаа.

Харин нөгөө талд Л.Гантөмөр АН-ын дарга болсон эхний өдрөөсөө л намынхаа эв нэгдлийг эрхэмлэж, хэн ч тойргийн гадна үлдэх ёсгүй гэдэг байр суурийг илэрхийлж ирсэн. Тэрбээр "Бид нээлттэй нам болно. Зарчимтай нам болно. Хариуцлагатай нам болно. Ажил хэрэгч улс төрийн нам болно. Намын гишүүд хуваагдал битгий гаргаарай л гэж хүсэж байна. Хамгийн гол нь хэн нэгнийг тойргийн гадна үлдээгээд цаашаа явна гэсэн ойлголт байхгүй" хэмээн ярьж байв. Тэрбээр энэ өдрүүдэд намынхаа "Бүтэн ардчилал" хөтөлбөрийн хүрээнд баруун хязгаарт ажиллаж байгаа юм. Түүнтэй хамт УИХ дахь АН-ын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятав нарын улстөрчид яваа юм.

Тэгвэл түүнийг эзгүй хойгуур АН-ын нэрээр төрд сууж, тэр хэрээр эрх мэдэлд хүрсэн нөхөд Л.Гантөмөрөөс АН-ын дарга гэх албан тушаал, түүнийг нь гэрчлэх тамгыг нь булааж авахаар хөшигний цаана тохиролцож, гагцхүү боломжийг л хүлээж суугаа гэдгийг эх сурвалж өгүүлж байна. Магадгүй тэд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн өмнөхөн Л.Гантөмөрийг АН-ын даргаас буулгахын тулд янз бүрийн мэдээлэл түгээж эхэлсэн байхыг ч үгүйсгэхгүй гэнэ. Гэхдээ Л.Гантөмөрийг АН-ын даргаас буулгахаасаа өмнө “Гарам дээр морио сольдоггүй” гэх үг байдаг гэдгийг Ц.Элбэгдорж, Х.Баттулга, С.Эрдэнэ нарын нөхөд мартаж болохгүй билээ. Хэдэн жил намын даргагүй, хэдэн жил намын тамгагүй, тэр хэрээр намын эв нэгдэлгүй зөвхөн дотоод хэрүүл тэмцэлтэй явсан АН-ынхан сонгууль дөхсөн үед Л.Гантөмөрийг сольж, “толгойгоороо тоглох” нь өөрсдөд нь хортой гэдгийг санах хэрэгтэй. Жинхнээсээ АН хэн ч биш, юу ч биш болцгооно гэдгийг эрх биш гадарлаж л байгаа байлгүй дээ.

Энд ганцхан жишээ л хангалттай. АН-ын гишүүн, Элчин сайдаар ажиллаж байсан Б.Дэлгэрмаагийн улс төрийн нэр хүнд, замнал "Гарам дээр морио сольсон"-той холбоотой гэдэг. Тэрбээр Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байхдаа УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшихийн тулд АН-ын дэд даргаар томилогдсон байдаг. Үүнд нь, тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан "Женко" Х.Баттулга уурлаж, Элчин сайдын суудлаас нь эгүүлэн татсан байдаг. Эцэстээ Б.Дэлгэрмаа Элчин сайдын ажилгүй, сонгуульд нэр дэвшсэн ч юм байхгүй, нам ч үгүй болж улс төрөөс “арчигдсан” бодит жишээ бий. Өөрөөр хэлбэл, “Гарам дээр морио сольсон” Б.Дэлгэрмаа эцэстээ хэн ч биш болсон байдаг.

Хэрэв ирэх зургаадугаар сард болох УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн өмнө Л.Гантөмөрийг АН-ын даргаас буулгах аваас АН-ынхан Б.Дэлгэрмаагийнхаа түүхийг давтаж мэднэ. Давтахгүй гэх ч газаргүй юм. Хэдийгээр АН-ын дарга Л.Гантөмөрийг намдаа ямар ч нөлөөгүй, хүчгүй болсон, түүнд "цагаан туг"-аа өргөх л үлдсэн гэж ярьдаг ч арай гэж намын даргатай, арай гэж намын тамгатай болсон АН-ынхан сонгуулийн жил "толгойгоороо тоглох" л юм бол дахиж хэзээ ч сэхэл авахгүйгээр унаж мэднэ. Тэгээд ч "Гарам дээр морио сольдоггүй" гэх үг зүгээр ч нэг гараагүй байлтай.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.191.23) 2024 оны 03 сарын 15

Хэн ч дарга байсан нөлөөлөхгүй. АН суудал авах болов уу гэх асуултын тэмдэгтэай байгаалдаа,

0  |  0
Bujka(88.183.144.162) 2024 оны 03 сарын 10

Shambiichihaad huurhun shuu

0  |  0
иргэн(66.181.180.97) 2024 оны 03 сарын 09

АН-ынхан арай арчаагүй юм аа. Сонгууль болох дөхөж байхад дотроо учраа олоо ч үгүй . Сонгуульд ялна энэ тэр гэж бүү мөрөөдцгөө.

0  |  0
E(202.9.40.185) 2024 оны 03 сарын 07

hovdiin uvchtei condom

0  |  0
Зочин(202.9.40.138) 2024 оны 03 сарын 02

Сольсон ч бай солиогүй ч бай ялалт байхгүй өөрсдийгөө хошгоруулахаа болимоор юм цаг үеэ мэдэрч амьдармаар юм

0  |  0
Зочин(49.0.138.195) 2024 оны 03 сарын 09

Гантөмөр Японд боловсрол эзэмшсэн болохоор ядаж л хуучин тэнэгүүдээс нь дээр сэтгэх байх! \n

2  |  0
Зочин(49.0.138.195) 2024 оны 03 сарын 08

Ардчилсан намынхан дотор хамгийн дөнгүүр нь Гантөмөршүү!!\n\n

1  |  0
Зочин(202.126.89.122) 2024 оны 03 сарын 02

Солиоч

0  |  0
Зочин(59.153.113.55) 2024 оны 03 сарын 01

Наана нь соль бзсангийн гол буруутныг нэг сайд байсан гэчжээ өрөвдөлтэйч юмаа

0  |  0
Мото(202.126.91.67) 2024 оны 03 сарын 01

Гарам дээр морио солих...Одоо морь биш мото унадаг л даа

0  |  0
зочин(66.181.188.51) 2024 оны 03 сарын 08

Бузар хон хэрээ Элбэгдорж байгаа цагт Ан өөдлөхгүй

3  |  0
Иргэд(59.153.113.189) 2024 оны 03 сарын 08

АН НАМЫНХАА ДАРГЫГ СОЛИХ ЯАХ ВЭ НЭГ ХЭРЭГ. ХАМГИЙН БУЗАРЛАГДСАН БАЯРЦОГТ, ЭЛБЭГ, ЭРДЭНЭ , ХУРЦ, ӨНӨРБАЯР, ТЭМҮҮЖИН НАРЫГ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

5  |  1
zochin(103.212.117.18) 2024 оны 03 сарын 01

ter yarigdaj baigaa gekh nokhdoos ni awakh amitan neg ch alga \n

0  |  0
Би(64.119.30.210) 2024 оны 03 сарын 09

Я.Санжмятав нь хамаагүй дээр дээ

1  |  0
Top