Dispatch жүжигчин И Ду Хён, Им Жи Ён нарын болзооны зургуудийг дэлгэжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 23

 

"The Glory" киноны жүжигчид болох И Ду Хён, Им Жи Ён нар болзож байгаа тухай мэдээллийг өнгөрсөн жил Dispatch анх олон нийтэд мэдээлж байсан билээ.

Үүнээс хойш нам гүмхэн байсан хосуудын зургийг Dispatch дахин дэлгэж, одоог хүртэл болзож байгаа болохыг нь дахин баталгаажуулсан байна. Уг зураг дээр И Дун Хён, Им Жи Ён нар хамтдаа ресторанд сууж байгаа нь харагдах бөгөөд олны анхаарлыг татаж байгаа нь тэдэнд төдийлөн нөлөөлөхгүй байгаа нь илхэн харагдах аж. 

Жүжигчин И Ду Хёны хувьд саяхан цэргээс халагдсан бөгөөд найз бүсгүйтэйгээ цагийг өнгөрөөхийг илүүд үзэж байгаа аж. Им Жи Ёны хувьд жүжигчин Ким Тэ Хитэй хамтран тоглосон "Lies Hidden in My Garden" киногоороо олны анхаарлыг дахин татсан билээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top