Х.Нямбаатар: Сургууль, цэцэрлэгүүдийн газрыг бусдад олгосон мэдээллүүдийг нэгтгэсэн

2024 оны 02 сарын 23

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгчид газар олголт, барилгажилтын асуудлаар сонсгол зохион байгуулах санал гаргалаа. 

Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Газрын наймаа, түүн дээрх төлөвлөлтгүй барилгажилтаас үүдэн үерийн гамшиг, түгжрэл, зам талбайн хүрэлцээгүй байдал үүсэж байгаа нь үнэн. Энэ бүх асуудлын буглаа болсон газрын наймааны асуудлыг НИТХ-д ярья гэсэн санал гаргаж байна. Газар олголтой холбоотой асуудлыг ил болгож тавихыг Хотын даргаас хүсье. Ялангуяа сургууль, цэцэрлэгүүдийн газар эзэмшүүлсэн асуудал, Яармаг орчмын газар олголт, “Суруга Монгол” зэрэг хэн, хэзээ, хаана газар олгосон эсэхийг бүгдийг нь ил болгох нь зөв” гэсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Суруга Монгол"-ын газрыг хуулийн байгууллагын удирдлагууд дээрэмдэж, бетонон ширэнгэ болгосон баримтыг ил гаргана. Богдхан уулын дархан цаазат газрыг үе үеийн Байгаль орчны сайд нар зарж, бүх аманд нь отог нэрээр газар авч, барилга барин өнөөдрийн нөхцөлийг үүсгэсэн байгаа юм. Сургууль, цэцэрлэгүүдийн газрыг бусдад олгосон мэдээллүүдийг нэгтгэсэн. Мөн сул газрыг эзэмшиж, хороолол босгосон мэдээллүүдийг ч нэгтгээд байна. “Ээрмэл” болон “Моннис” компаниудын ойр орчмын газрыг төрөхдөө л өмчилж авсан аятай аашилж байгаа н.Мөнхжаргал гэдэг хүнийг уулзалтад дуудахад ирдэггүй. “АПУ” ХК-ийн хажуугаар зам тавих ажлаар шүү дээ. Гэтэл “Таван толгой” ХК-ийн 50 хувийг эзэмшдэг н.Мөнхжаргал гэдэг хүн тэр орчмын газрыг ам метрийг нь үнэтэй зардаг байх жишээтэй. Хоёрдугаар төрөхийн газрыг “Түшиг” их дэлгүүрт хэрхэн зарсан асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж, газрыг нь төрөх эмнэлэгт буцаан шилжүүлнэ" гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Г,Сувд(66.181.189.167) 2024 оны 02 сарын 25

2021,2022 онд газар чөлөөлөлтийн зардал засгиын газрын тогтоол Оюунчимэг гишүүний саналыг дэмжээд батлуулсан газар чөлөөлөх 120 тэрбүмиыг бас шалга манай орчимд ашигтаы байрлалтай дэлгүүр хоршоог худалдан авах үйл явдал эрчимжсэн байрны дундаг цорын ганц талбалбайг дээрэмдсэн,газрын төлбөр нь хүчинтэй байхад хууль зөрчиж төрийн эзэмшлийн газар бодсог 30 хувийн ногоон байгууламж гэх гоё зургаар халхавч хийж дахин орон суууц орон сууц төлөвлөсөн байх ,жишээтэы 2013 оны газрын эзэг нь Бгд ийн ихт нар хулгайч нь баых жишээний бүлэг гэмт хэрэгтэнгүүдийг шалгуулмаар л байна бичсэн иргэн ГСувд

0  |  0
энэ үнэн(66.181.183.179) 2024 оны 02 сарын 24

ЭМНЭЛГҮҮДИЙН ГАЗРЫГ ЗАРСАН ХУЛГАЙЧДЫГ МАШ САЙН ШАЛГА. ЭНД МАШ ИХ ХАХУУЛИН АСУУДАЛ НУУГДАЖ БУЙ. ТУХАЙЛБАЛ ЭХЭМ ТӨВИЙН ГАЗРЫГ ҮЕ ҮЕИЙН ЗАХИРЛУУД, ТУХАЙЛБАЛ ЭРХЭМБААТАР, ЧОЙЖАМЦ МЭТИЙН ХУЛГАЙЧИД

0  |  0
зочин(103.57.95.144) 2024 оны 02 сарын 24

бүгдийг сайн шалгаж газраа чөлөөлж авах хэрэгтэй дээ ичгүүр сонжуугүй явж ирсэн жилийн ардчилал нэрээр монголыг сүйрүүлж дуусах нь дээ

0  |  0
Top