Бөөгийн зөвлөгөө IU болон бусад алдартнуудын амийг аварчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 21

 

Дуучин IU өдгөө үндэстний хэмжээний алдартан болсон ч нэгэн цагт хэн ч танихгүй уран бүтээлч байсан. Дебют хийгээд хоёр жил өнгөрсөн ч төдийлөн амжилтанд хүрээгүй түүнийг агентлагийнх нь захирал бөөд үзүүлсэн аж. Тухайн бөөгийн хэлсэн үг хожмоо IU болон тус энтертайнментийн ажилчдын амийг аварчээ. 

Тухайн агентлагийн захирал хийгээд харьяалагддаг уран бүтээлчид бүгд туршлагагүй байсан учраас цаашид хэрхэхээ лавлахаар захирал нь нутгийнхаа алдартай бөөд ханджээ. Тус бөө олны танил болсон нэгэн дуучныг энтертайнментийнхаа продюсерээр томилох болно хэмээгээд энэхүү дуучныг амжилтад хүрсэн даруйд компанийн байраа солихыг чухалчлан захижээ. 

2010 онд дуучин IU "Good Day" дуугаа олны хүртээл болгосноор гялалзсан амжилтад хүрсэн. Нэг өдөр IU-г ажилдаа ирэхэд бүх ажилчид ачаа, бараагаа боон нүүхэд бэлдсэн байсан бөгөөд тэд даруйхан нүүн шинэ газар байрлажээ. Удалгүй тэдний хуучин оффис болох LOEN Entertainment-ийн барилга нурсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан байна. Хэрэв тэд энэхүү оффисоосоо нүүгээгүй бол IU болон бусад алдартнууд барилгын нурангид дарагдан амиа алдаж ч болох байсан талаар энтертайнментийнхан дурсан ярьжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(59.153.113.83) 2024 оны 02 сарын 24

Юмыг урьдчилан тааж хэлж өгдөг хүмүүсийг бөө гэдэг юм байна. мэдэж авцгаа

16  |  1
(66.181.178.184) 2024 оны 02 сарын 25

Тэр маш их бэрхшээл туулж энэ амжилтанд хүрсэн гэдэг. Хайртай дуучин минь юм шүү. Ямар хөөрхөн гээч. Бас даруухан. Их эерэг, зөв энергитэй. Ви-г клипендээ тоглуулсан "хайр бүхнийг ялдаг" дуу нь одоо ч сэтгэл хөдөлгөөд л байгаа

18  |  0
Top