Холливудын элитүүд Канье Уэстээс зай барьж эхэлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 21

 

Дэлхий дахинаа алдартай болсон Холливудын алдартнууд реппэр Канье Уэстээс зай барьж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ. 

Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн Super Bowl тэмцээний дараах үдэшлэгт Канье Уэст эхнэр Бианка Ценсоригийн хамтаар хүрэлцэн иржээ. Хар өнгийн хувцсаар хослосон тэднийг орж ирэхэд дотор байсан хүмүүс үл ойшоосон байдалтай байсан бөгөөд олон жилийн турш нөхөрлөсөн найз болох Леонардо ДиКаприо хүртэл түүнээс зайлсхийж байгаа харагдсан гэнэ. 

Эх сурвалжийн дурдаж буйгаар Канье Уэст энэхүү үдэшлэгт уригдаагүй хэдий ч ийнхүү эхнэрийн хамтаар ирж, нөхцөл байдлыг тун хачирхалтай болгосон гэжээ. 

Тэрээр 2022 онд антисемист үзэл гаргаснаас үүдэн GAP болон Adidas брэндтэй хамтын ажиллагаагаа дуусгавар болгосон. Хачин жигтэй үйлдлээрээ алдарших болсон түүнийг А зэрэглэлийн оддын арга хэмжээнд ийнхүү урихаа больж, ийнхүү зайгаа барьж эхэлсэн байна. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.191.72) 2024 оны 02 сарын 24

Сэтгэцийн өвчтэй хүнтэй хэвийн хүмүүс харьцахад хэцүү шдээ

1  |  0
Хайран артист(103.140.10.198) 2024 оны 02 сарын 24

Авьяаслаг гоё артист юмсан

1  |  1
Top