ОХУ-ын сөрөг хүчний удирдагч ШОРОНД НАС БАРЖЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 02 сарын 18

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг нас барсан тухай тус улсын шүүхийн байгууллагаас өчигдөр /2024.02.17/ мэдэгджээ.

Алексей Навальныйг Москвагийн шоронгоос Арктикийн Ик-3 шорон руу арванхоёрдугаар сард шилжүүлсэн байсан. Өдгөө 47 настай Навальный шоронд хоригдож байхдаа нас барсан талаар олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Навальный өнгөрсөн 2023 оны наймдугаар сард 19 жилийн хорих ял авсан бөгөөд хоригдсоноос нь хойш түүнтэй  холбоо барьж чадахгүй байна гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэж байсан билээ.  Улмаар түүнийг өнгөрсөн баасан гарагт нас барсан боловч цогцсыг ар гэрт нь хүлээлгэж өгөлгүй нууж байна гэдгийг ар гэрийнхэн нь мэдэгдээд байна. Түүнчлэн Навальныйн үхлийг жирийн үхэл бус аллага хэмээн үзэж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
A(202.9.40.59) 2024 оны 02 сарын 18

Gitler ch bugdii ni nuhjiina doo

0  |  0
Зочин(66.181.178.237) 2024 оны 02 сарын 18

Кремль шоронд бгаа хүнээс л айгаад бсан бдаг.Навальный бол энэ дэглэмийг яс махнаасаа үзэж чаддаггүй хүн бсан.энэ хүн 21 онд баруунд үлдэх боломжтой байхад үлдээгүй,өөрийг нь юу хүлээж бгааг 100% мэдэж бсан ч орост буцаж ирсэн.өөрийнхөө үзэл бодлоос урваагүй,амиа хоохойлж өчүүхэн царайлаагүй,хувь хүнийхээ хувьд их зоригтой л хүн.

2  |  0
ДОРЖ(59.153.114.105) 2024 оны 02 сарын 18

Хайран залуу нас, Путляр ч сайнаа үзэхгүй дээ

2  |  2
Top