Шилийн богд чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа

2024 оны 02 сарын 13

Цас их орж, зам хаагдсан тул Шилийн богд чиглэлд зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Алтан овоо, Шилийн богд хайрханд мөргөж, шинийн 8-ны нарыг харах гэсэн аялагч, зорчигчид энэ жил тус хайрхныг зорихгүй байхыг Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас ч зөвлөлөө. Тус чиглэлийн зам, даваа хаагджээ.

Төв болон зүүн аймгуудын нутгаар өнөөдөр, маргаашдаа цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top