ДОРНЫН ЗУРХАЙ I Гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2024 оны 02 сарын 13

ӨНӨӨДӨР 2024.02.13

БИЛГИЙН ТООЛЛЫН 4

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР

Үс засуулвал: Бие эрхтний хүч сайжирна.

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top