Ахмадын софт волейболын аваргууд тодорлоо

2024 оны 02 сарын 06

XVII жарны Модон луу жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын мастеруудын биеийн тамир, спортын хороо, Монголын ахмадын холбоо хамтран ахмадуудын дунд софт волейболын тэмцээнийг хоёрдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд зохион байгуулав.

Ес дэх удаагийн тэмцээнд 51 багийн 300 орчим тамирчин зургаан насанд өрсөлдөхөд 65-70 насанд Ж.Чадраабал ахлагчтай Говьсүмбэр аймгийн баг алтан медаль хүртсэн бол 65-69 насанд С.Нямдорж ахлагчтай “Найзууд” баг, 55-59 насанд Б.Наранболд ахлагчтай Дундговь аймгийн баг, 50-54 насанд Ж.Ганчулуун ахлагчтай Баянхонгор аймгийн баг, 45-49 насанд Н.Буянбат ахлагчтай “Хороо-1” багууд алтан медаль хүртлээ.

Тэмцээнд хамгийн ахмад нь 83 настай П.Дэлгэр бол гавьяат дасгалжуулагч Д.Солонго, гавьяат багш М.Гаамаа нарын алдар цуутнууд энэ тэмцээнд өрсөлджээ.

Тэмцээний хаалтын ёслолд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, ММБТСХ-ны дарга, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Монголын ахмад мастеруудын нэгдсэн волейболын холбооны тэргүүн Д.Баяраа нарын эрхмүүд оролцлоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top