ДЭМБ: 2050 он гэхэд хорт хавдрын шинэ тохиолдол 35 сая болж өснө

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 02

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2050 он гэхэд жилд илрэх хорт хавдрын шинэ тохиолдол 35 саяд хүрч болзошгүй гэж анхааруулжээ.

2022 оны байдлаар, хорт хавдрын шинэ тохиолдол жилд 20 сая, хорт хавдраас үүдэлтэй нас баралт 9.7 сая тохиолдол бүртгэгдэж байв. Хорт хавдраар оношлогдсоноос хойш таван жил амьд явсан хүмүүсийн тоо 53.5 саяд хүрчээ. Хорт хавдрын тохиолдол өсөж байгаа нь хүн амын хөгшрөлт болон өсөлттэй холбоотойгоос гадна хүмүүс эрсдэлийн хүчин зүйлсэд өртөх нь ихэсжээ. Үүнд тамхи, согтууруулах ундаа, таргалалт, агаарын бохирдол орж байна.

ДЭМБ-ын мэдээллээр, хорт хавдрын шинэ тохиолдлуудын 60 гаруй хувийг 10 төрлийн хорт хавдар эзэлж байна. 2022 онд дэлхийд уушгины хорт хавдар, хөхний хорт хавдар, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар тэргүүлж байжээ. Мөн түрүү булчирхай, ходоодны хорт хавдар ихээхэн дэлгэрчээ. Ингэхдээ уушгины хорт хавдраас үүдэлтэй нас баралт хамгийн өндөр байдаг бол дараа нь шулуун, бүдүүн гэдэс, элэг, хөх болон ходоодны хорт хавдар эзэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top