Л.Гантөмөр: Популизмаас татгалзаж, Үндэсний баялгийн сантай болох шийдэлд санал нэгдлээ

2024 оны 02 сарын 01

Засгийн газрын өчигдрийн /2024.01.31/ ээлжит хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөн, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар өчигдөр Үндэсний баялгийн сангийн хуулийг хамтран боловсруулах санамж бичиг байгуулсан юм.

Энэ үеэр Ерөнхий сайд олон жил яригдсан баялгийн суурь реформыг хийх улс төрийн зөвшилцөл парламентад суудалтай намууд хүрч чадлаа. Бид авлигатай нам харгалзахгүйгээр тууштай тэмцэж чадаагүй бол өнөөдрийн үр дүнд хүрэх боломжгүй байсан гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Тэгвэл АН-ын дарга шийдвэрлэсэн асуудалтай холбогдуулан ямар асуудлыг хөндсөнийг хүргэе.


Тэрээр "Парламентад суудалтай намууд Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн нөхцөл байдал, Монголын ардчиллын нөхцөл байдалд өнгөрсөн оны Цагаан сарын үеэс дүгнэлт хийж, тодорхой асуудлуудыг хамтдаа ярилцаж, Монгол үндэсний эрх ашгийн үүднээс тодорхой шийдлүүдийг гаргаад явъя гэдэг шийдэлд хүрсэн.

Бидний хамгийн түрүүнд шийдсэн шийдэл бол Монгол Улс парламентын засаглалтай байна. Үүнийг бэхжүүлэх чиглэлээр тодорхой алхмуудыг хийнэ гэдэг шийдэл гаргаад, үүний ард гарч чадсан. Нөгөөтээгүүр парламентын засаглалтай байхын тулд сонгогчдын санал гээгдэхгүй байх асуудлыг шийдье гэж пропорциональ системийг Сонгуулийн хуульд оруулсан. Ингэснээр олон ургалч үзэлтэй, олон намын төлөөлөл бүгдээрээ тойрч суугаад Монголынхоо асуудлаа ярих бололцоог парламентад суудалтай гурван нам гаргасан.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг дүгнэвэл Монгол улс бүхэлдээ “даргын улс” болсон байна. Даргын улс гэдэг нь авлига руу гулсаж орох магадлал өндөр байна. Авлигын гол суурь нь улс төрийн нам дээр байна гэж бид өнгөрсөн оны гуравдугаар сарын 01-нд гурвуулаа суугаад, бусад намуудаа уриад хэлэлцүүлэг  хийж байсан. Ингээд бид Улс төрийн намын хуулийн шинэчилсэн хувилбарыг баталсан. Энэ хууль хэрэгжсэнээр улс төрийн намаар дамжиж, авлигач төрийн толгойд гардаг байдлыг тодорхой хэмжээгээр хязгаарласан. Цаашдаа улс төрийн намын санхүүжилт ил тод, хяналтад байх, мөн улс төрийн нам дээр цугларсан хэрхэн, юунд зарцуулагдах вэ гэдгийг тодорхой заасан.

Өнөөдрийг хүртэл Монголын асуудал гэвэл цугларсан мөнгөө талаар нэг тараачихдаг байсан. Энэ нөхцөл байдлаас гарахын тулд сонгуулийн тойргийг томсгож, бодлого хийдэг болъё. Парламентын гишүүн нэг сум, баг руу татвар төлөгчдийн мөнгийг зөөж аваачдаг биш нийт үндэсний эрх ашигт зориулагдсан бодлого гаргая гэж энэ шийдлийг гаргасан.

Ингээд ерөнхийдөө Монголын улс төрийн амьдрал ямар байх вэ гэдэг зураг тодорхой болсон учраас цаашдаа хөгжлийн хөтөлбөрүүд дээр санал нийлэх боломжит хувилбаруудыг гаргаж байгаа юм.

Бид популист улс төрөөс татгалзаж байгаа. Популизм хийж хүмүүсийн амьдралын доройтуулдаг, эдийн засгаа унагадаг байдлыг таслан зогсоохын төлөө тал талдаа хичээж байгаа.

Жишээлбэл, өнөөдөр “Эрдэнэс ТавантолгойХК-ийн асуудал яригдсан. Хувьцаа эзэмшигч нар ноогдол ашиг авах нь компанийн хуулиар гарцаагүй хэрэг. Харамсалтай нь энэ компанийг ашигтай ажиллуулж чадахгүй өнөөдрийг хүрч байгаа нь Монгол Улс үнэхээр баялгийн төлөө уралдсан, уралцсан, баялгаас жоохон юм хүртэх гэсэн тэмцэл өрнөсөн, улс төрчдийн нөлөө баялгийн дээрэм, тулаан руу аваачсан. Ингээд нэгдсэн дүнгээрээ Монгол орон бол баялгийн хараалд өртсөн. Тиймээс бид баялгийн хараалаас гарах хэрэгтэй. Жишээлбэл, одоо бүх намууд дээр байгаа концепц бол Үндэсний баялгийн сантай болъё. Энэ сан нь улс төрөөс ангид байх хэрэгтэй юм байна. Баялаг ашиглаж байгаа компаниудын хараа хяналт монголчуудын гарт байх ёстой.

Олж байгаа жаахан мөнгөө зөв ашиглая, ирээдүйдээ хуримтлуулъя. Магадгүй өнөөдөр амьдарч байгаа хүмүүс хувьцаагаараа ногдол ашгаа авъя гэсэн концепц дээр саналаа нэгтгэж, санамж бичиг байгуулсан.

Мэдээж зөрүүтэй саналууд байгаа ч нэгдэж байгаа саналууд нь бид баялгийн хараалаас салъя. Баялгийг тэгш, шударга хуваарилна, монголчуудын өмч байна гэж заасан байгаа Үндсэн хуулийг заалтаа амилуулъя гэдэг дээр санал нэгдэж, бид санамж бичигт гарын үсэг зурлаа.

Цаашдаа энэ хуулийн хүрээнд АН-аас өргөн барьсан Тусгаар тогтнол, Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг боловсруулсан хүмүүс, мөн Засгийн газар дээр энэ төслийг санаачлан боловсруулсан хүмүүс, дээр нь ХҮН нам дээр ажиллаж байгаа судлаачид гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэрсэг гарч ажиллана. Ажиллаад нийт монголчуудаар хэлэлцүүлэх юм. Ингээд баялагтаа эзэн байх энэ концевц батлагдана гэж итгэж байна.

Дахин хэлэхэд Монгол улс популизмаас салж, ухаалаг улс төр рүү шилжинэ. Бодлогын мэтгэлцээн өрнөнө. Энэ суурийг бид эр зоригтойгоор хийхгүй бол зөвхөн амиа бодсон, зөвхөн найз нөхдөө бодсон, зөвхөн авлигачдад хөтлөгдсөн, эздэд үйлчилсэн бодлогоос бүр мөсөн татгалзаж байгаа. Бидний өнөөдөр зурсан санамж бичиг бол цаашаа үнэхээр ажил хэрэг болох хэрэгтэй." гэв.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bujin(88.183.144.162) 2024 оны 02 сарын 06

Ganaa min shambiigaad l bh yum daa

0  |  0
Zochin(202.126.89.84) 2024 оны 02 сарын 05

Биднийгээ Их гийгүүлжээ

0  |  0
q(202.9.40.97) 2024 оны 02 сарын 04

hovdiin hogiin hulgaich

0  |  0
Зочих(139.5.217.54) 2024 оны 02 сарын 03

ШААААЛ. ХУДАЛЧ ХУЛГАЙЧ МҮҮНИЙ ШАШИНТАН БИЗДЭЭ

0  |  0
Эрүү(202.126.91.41) 2024 оны 02 сарын 03

АН-ыг зориуд мөхөөх бодлого барьж байгаа муу хар урт эрүүт

2  |  0
q(202.9.40.13) 2024 оны 02 сарын 02

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

0  |  0
Зочин(139.5.218.56) 2024 оны 02 сарын 01

Энэ нэг амьтаны байж байгааг чааваас

0  |  0
Top