ДОРНЫН ЗУРХАЙ: Цар ихтэй үйлийг эхлэхэд ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 02 сарын 01

Аргын тооллын 2 сарын 1, Бархасвадь гараг. Билгийн тооллын давхарласан 21

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ, ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өвчин ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.21-17.51
  • Барилдлага: Хотол чуулган   
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй   
  • Суудал: Хий

 

Аргын тооллын 2 сарын 1, Бархасвад гараг. Билгийн тооллын давхарласан 21, Тэргүүн дагуул одтой, хөхөгчин хонь өдөр. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар явахаар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top