ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал сайн нөхөртэй учирна

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 01 сарын 29

Аргын тооллын 1 сарын 29, Сумьяа гараг. Билгийн тооллын 19

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ, ХАР ЛУУ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Наран ургах, шингэх: 08.24-17.46
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Сансар   
  • Суудал: Ус

 

Аргын тооллын 1 сарын 29, Сумьяа гараг. Билгийн тооллын 19, Бага морь одтой, хар луу өдөр. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top