ДОРНЫН ЗУРХАЙ: Морь, нохой жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 01 сарын 27

Аргын тооллын 1 сарын 27, Санчир гараг. Билгийн тооллын 17

 ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ, ЦАГААН БАР ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өнгө зүс доройтно
  • Наран ургах, шингэх: 08.27-17.43
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
  • Суудал: Төмөр

 

Аргын тооллын 1 сарын 27, Санчир гараг. Билгийн тооллын 17, Их морь одтой, цагаан бар өдөр. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top