Археологичид Англид эртний Ромын нууцлаг олдвор илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 25

“Norton Disney History and Archaeology Group” нийгэмлэгийн археологичид Их британид эртний Ромын үеийн нэгэн нууцлаг олдвор илрүүлжээ.

Английн Линкольншир гүнлэгт явуулсан малтлагын үеэр эртний Ромын үе буюу МЭӨ II-IV зуунд хамаарах олон тооны шаазан эдлэл, амьтны шүд, араг яс мөн төмөр багаж, хэрэгсэл олжээ. Эдгээрээс хамгийн их сонирхол татсан нь 1700 жилийн настай зэсээр хийсэн 12 талт дүрс байжээ. Мэргэжилтнүүдийн ярьснаар, ийм төрлийн олдвор тус бүс нутагт урьд өмнө нь олдож байгаагүй аж. 12 талт дүрс нь тэгш талтай таван өнцөгт хэлбэртэй бөгөөд өнцөг бүрд төмөр бөмбөлөгтэй. Ямар зориулалттай болохыг нь одоогоор тодорхойлж чадаагүй байна. Эл олдворыг археологийн түүхэн дэх хамгийн нууцлаг олдворуудын нэг гэж үзэж байна. Ийм төрлийн дүрс, хэлбэрийн талаар дурдсан эртний уран зохиол, түүхэн эх сурвалж одоогоор олдоогүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top