ДОРНЫН ЗУРХАЙ: Буян номын үйлийг эхлэхэд өлзийтэй сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 01 сарын 25

Аргын тооллын 1 сарын 25, Бархасвадь гараг. Билгийн тооллын 15

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН ДӨРВӨН НОГООН ШАР МЭНГЭТЭЙ, ХУЛГАНА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өлзийтэй сайн
  • Наран ургах, шингэх: 08.29-17.40
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө   
  • Суудал: Гал

 

Аргын тооллын 1 сарын 25, Бархасвадь гараг. Билгийн тооллын тэргэл, Найралт эх одтой, шар хулгана өдөр. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top