ФОТО | Дэлхийн аварга үсчин Б.Сэлэнгэмөрөнгийн ҮДЭШ

2024 оны 01 сарын 23

 

Өндөр үүдээ 19:00 цагт нээж, үндэсний дээл хувцсаараа гоёсон охид, уртын дуу, уран шуранхайгаар эхлэх энэ үдэш бол Дэлхийн аварга үсчин Б.Сэлэнгэмөрөнгийнх. 2023 онд Үсчин, гоо засалчдын “ОМС” холбооноос зохион байгуулдаг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэгдүгээр байр эзэлж, дэлхийн тавцанд Монголынхоо нэрийг өндөрт өргөжээ.

Түүний хувьд өчигдөр /2024.01.22/ Дэлхийн аваргын алтан цомоо хүлээн авч, хүндэтгэлийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа. График дизайны мэргэжилтэй ч хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр 2017 оноос эхлэн үсчин мэргэжлийг сонгож, сурч дадлагажин ажиллаж эхэлсэн байна. Анхдагчдийн өлгий нутаг Булган аймгаас гаралтай Б.Сэлэнгэмөрөн хэлэхдээ “Дэлхийн аваргын алтан цомыг авахад миний хичээл зүтгэлээс гадна ард талыг минь хариуцдаг хүн байгаагүй бол өнөөдрийн би байхгүй байсан. Хайртай ханьдаа, хайртай ээждээ, тэнгэрээс харан суугаа аавдаа, ажил амьдралын, оюутан ахуй цагийн найзууд, хамт олондоо чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье” гэв. 

Гавьяат жүжигчин С.Өлзийхүү, Т.Ариунаагаас эхлээд урлаг, соёлын одууд, чөлөөт уран бүтээлчид  ураг садан нь стилист, үсчин Б.Сэлэнгэмөрөнг хөдөлмөрч нэгэн гэж дүгнэдэг бөгөөд үсний ширхэг бүрийг нь нандигнан хайрлаж засдаг гэх юм билээ. 

Үдшийн цэнгүүнээ монгол ёс заншил, өв соёлоо дээдлэн, монгол бахархал, омогшил төрүүлэхээр зохион байгуулсан нь илхэн харагдана.

Түүний амжилтуудаас дурьдвал:

2018 онд Үсчин, гоо сайхны Улсын аварга шалгаруулах тэмцээний 2-р байр

2018 онд Тэргүүний залуу үсчин “Алтан медаль"

2018 онд "Хүндэт тэмдэг " / дүүргийн /

2019 онд “Алдар” / дүүргийн /

2022 онд Дубай хотод болсон тэмцээнээс Дэлхийн аварга 1-р байр

2023 онд Парис хотод болсон тэмцээнээс Дэлхийн аварга 1-р байр “Алтан цом” шагнал 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ээ(66.181.177.88) 2024 оны 01 сарын 24

Хүн ялгаварладаг үсчин байна лээ. Одууддаа л од юм байгаа биз дээ. Үсээрээ тоглуулсан даа. Соманг плазад бхад

0  |  1
Top