ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал ирнэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 01 сарын 23

Аргын тооллын 1 сарын 23, Ангараг гараг. Билгийн тооллын 13

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ, УЛААН НОХОЙ ӨДӨР

 

  • Үс засуулбал: Жаргал ирнэ.
  • Наран ургах, шингэх: 08.31-17.37
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй   
  • Суудал: Мод

 

Аргын тооллын 1 сарын 23, Ангараг гараг. Билгийн тооллын 13, Хэрцгий охин одтой, улаан нохой өдөр. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top