ЦАГ АГААР: Нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна

2024 оны 01 сарын 15

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.

 

2024 оны нэгдүгээр сарын 15-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -31...-36 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнодын тал нутгаар -26...-31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -13...-18 градус, бусад нутгаар -19...-24 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -19...-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -11...-16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...-2 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28...-30 градус, бусад хэсгээр -19...-21 градус, өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө -27...-29 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.



2024 оны нэгдүгээр сарын 16-20-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 

16-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын баруун болон хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 16-нд Алтайн уулархаг нутгаар, 17-19-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -14...-19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө +2...-3 градус, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна. 18-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top