Эртний Египетээс хэдэн мянган жилийн өмнө тархинд мэс засал хийдэг байжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 28

Хамгийн эртнийхэд тооцогддог Чатал-Хююк хотод 8500 жилийн өмнөх үед хамаарах мэс заслын ул мөртэй гавлын яс олджээ.

“Arkeonews” сайтад мэдээлснээр, төв Анатолиад /орчин цагийн Туркийн нутаг/ месопотамын хотууд бий болохоос хэдэн мянган жилийн өмнө Чатал-Хююк хот цэцэглэж байжээ. Найман мянга орчим хүн амтай тус хот хоёр мянган жил оршин тогтносон байна. Өдгөө энэ эртний хотын 30 орчим хувийг судлаад байна. Хамгийн сүүлийн судалгаагаар Чатал-Хююк хотод олдсон 18-19 насны эрэгтэй хүний гавлын яс 2.5 см голчтой нүхтэй байжээ. Ингэхдээ гавлын ясанд бороолох шинж тэмдэг илрээгүй байна. Өөрөөр хэлбэл тэр залуу трепанацыг /гавлын ясыг цоолж, мэс засал хийх арга/ дийлэлгүй, энджээ. Эрдэмтэд өвчтөнийг бараг үхлүүт байхад нь мэс засал хийсэн байж магадгүй гэж үзэж байна. Дээр үед трепанацын аргыг толгойн өвчин, гэмтэл, сэтгэцийн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг байжээ. Энэхүү олдвор нь трепанац мэс заслыг гэрчлэх хамгийн эртний олдворууд нэг ч Анатолиад амьд ахуйд нь трепанац хийсэн ул мөр бүхий гавлын яснууд олддог гэж Туркийн Анадолу их сургуулийн профессор Хандан Устюндаг ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top