Румын ирэх онд Шенгений агаарын бүсэд нэгдэнэ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 28

Румын улс 2024 оны гуравдугаар сараас эхлэн агаарын болон далайн тээврийн Шенгений бүсэд нэгдэхээр болжээ. Харин хуурай замаар тус бүсэд 2025 онд нэгдэхээр ярилцаж байна.

Дээрх шийдвэрийг Европын Холбооны зөвлөлийн түвшинд гаргасан бөгөөд хоёр хоногийн дараа ЕХ-ны байнгын төлөөлөгчдийн хороо батлах ёстой. Түүнчлэн, ЕХ-ны удирдагчид орогнол, цагаачлал олгох системийг шинэчлэх, ЕХ-ны нутаг дэвсгэрт орж ирсэн хууль бус цагаачдыг шалгах дүрмийг илүү тодорхой болгох, ЕХ-ны гишүүн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хямралыг шийдвэрлэх зэрэг асуудлаар тохиролцоонд хүрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top