Ц.Ламжав: Бид "Админерал" компанийг байгуулахдаа Бортээгийн тендерийг мэдээгүй байсан

2023 оны 12 сарын 22

Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол тав дахь (2023.12.22) өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголын эхэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захиалагчтай Бортээгийн уурхайн олборлогчийг сонгох тендер шалгаруулалтын талаар шинжээч дүгнэлтээ танилцуулсан.


"Эрдэнэс Тавантолгой" ХК-аас зарласан Бортээгийн уурхайн олборлогчийг сонгон шалгаруулалтад "МТАС" нэгдэл буюу “Монголиан контракт майнинг сейрвис” ХХК, “Таван хур” ХХК, “Админерал” ХХК, “Спейшлмайнинг сервис” ХХК-ууд сонгогдсон.

Уг үйл ажиллагааг тухайлсан этгээдэд зориулан, хуулийн хүрээнд явагдсан гэж харагдуулах зорилгоор ЭТТ ХК-ийн 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд суулгаж, улмаар тендер шалгаруулалт зохион байгуулсан байж болзошгүй гэж Шинжээч дүгнэсэн юм.

 

Энэ тал дээр “Монголиан контракт майнинг сейрвис” ХХК-ийн захирал Ж.Мягмарсүрэн "“Монголиан контракт майнинг сейрвис” ХХК манай компани уулын ажил гүйцэтгэдэг оператор компани юм. “Таван хур” ХХК манайхтай ижил төрлийн үйл ажиллагаатай.

Спейшлмайнинг сервис” ХХК бол өрөмдлөг, дэсэлгээг хариуцдаг. Өрөмдлөгөө, дэсэлгэсний тусгай зөвшөөрөлтэй. Бидний мэдэж байгаагаар Монголд эхний хоёр, гуравт яригддаг компани.

“Админерал” ХХК бол баяжуулах технологийг тодорхой хэмжээнд судалсан гэж бидэнд тухайн үед танилцуулж, уулзаж байсан. Тухайн үед бид түншлэгч компани хайж, гадна дотоодын олон компанийг судалсан. Үндсэндээ зар явуулж байсан гэсэн үг.

Тэгэхэд нэлээд судалгаа хийсэн, тодорхой хэмжээнд бэлдсэн нь “Админерал” ХХК байна гэж бид ойлгож, миний бие тус “Админерал” ХХК-ийн захирал Ламжавтай уулзаж байсан." гэлээ.

“Админерал” ХХК-ийн Дэд захирал Ц.Ламжав "Манай борлуулалтын орлого өнөөдрийн байдлаар 0 байгаа.

Бид Бортээгийн нүүрсний уурхайд зориулж энэ үйлдвэрийг төлөвлөөгүй. Бид ганц нүүрс дээр биш Hitechnolgy дээр ажилладаг.

Би Германы нүүрсний шинжлэх ухааны доктортой хамтарч ажилладаг. Энэ хүнд бид говийн нөхцөлд хуурайгаар нүүрс баяжуулах технологи олж өгөөч ээ гэж хандсан.

Тэгээд бид 2019 онд эхний уулзалтуудыг Германд хийсэн. Бидний хамгийн эхэнд Германы Томмер компанитай холбож өгсөн. Томер бол маш том компани байсан. Ганц нүүрсний хуурай баяжуулах технологи биш ангилан ялгалтаас авхуулаад үйлдвэрийг нь барьж өгдөг компани байсан. Германд нүүрсний салбар хаагдсан учраас нүүрсний ангилан ялгалтын үйлдвэр нь Австралид байсан учраас хол байсан. Тиймээс Хятад руу хандаж, технологи дамжуулсан.

Тэгээд бид хөрөнгө оруулагч хоёр компанитай Монголд хамтарч ажиллая гэж, 2021 оны нэгдүгээр сард санамж бичигт гарын үсэг зурсан.

Ингэд бид хувийн уурхайнууд руу туршилтын нүүрс авахаар хандсан. Бид “Эрдэнэс Тавантолгой” ХК-д мөнгөө төлөөд хоёр удаа туршилтын нүүрс худалдаж аваад, зургаадугаар сард Цагаанхаднаас гарч, хуурай технологиор нүүрсийг баяжуулж чадах эсэх туршилт хийгдсэн. Туршилтын хариу нааштай гарсан учраас бид 2021 оны долоодугаар сарын 02-нд компаниа байгуулсан. Тэр болтол би Бортээгийн уурхайн тендер зарлагдаад, цуцлагдаад явж байсныг мэдээгүй л явж байсан.

Бид компаниа байгуулаад Цогтцэций сумын Иргэдийн хурал руу үйлдвэрээ барья, газар олгож өгөөч ээ гэж хандсан. Цогтцэций сумын Иргэдийн хурлаар хоёр удаа орсон. Тэгэхэд газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 12 дугаар сард ярина. Тэр үед дахиж ир гээд бидний гаргасан. Тэгээд явж байтал Мягмарсүрэн захирал хуурай технологи хайж байна гэдгийг би ТЭЗҮ-ийн компаниараа дамжуулж мэдсэн. Бид ТЭЗҮ-ээ хийчихсэн байсан.

Ингээд Мягмарсүрэн захиралтай уулзаж, түншлэл болж орсон.

Санхүүгийн чадварын үзүүлэлтийг манайхыг хангахгүй байна гэж ярьж байна. Мэдээж манайх дангаараа орвол хангахгүй. Тухайн үед нь бид хуулийг нь үзэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн 14 дүгээр зүйл дээр санхүүгийн чадварын шаардлага гэж байна. Түүн дээр түншлэлийн гишүүн тус бүрийн тусгайлсан заалт байхгүй учраас бид түншлэлийн нийт гишүүдийн нийлбэр дүнгээр орсон. Ингээд тендерийн баримт бичиг нь гараад ирсэн учраас бид түншилж болох юм байна гээд цаашаа явж байгаа” гэв.

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
луйвар байж(220.255.95.63) 2024 оны 01 сарын 04

д

0  |  0
нүүрснийхэн(103.57.92.196) 2023 оны 12 сарын 23

Амарбаясгалан гэж том хулгайч байна ийм нөлөө бүхий хүн л ийм том ажлыг луйвраар авсан нь тодорхой байна нүүрсний мөнгөөр Мандахбаяр гэж нөхрийг тэрбумтаны дүрд тоглуулсан нь тов тод болжээ

0  |  0
Зочин(66.181.178.140) 2023 оны 12 сарын 23

Ламжав, Уужимсанаа, Чулуунзагд гээд нүүрсний авилгaлчид шинээр төржээ. Өмнөх үеийн Гaaлийн Баатар, Адьшаа гээд авилгaлчид бас л гар хөлөө нүүрсэнд шургуулсан л байна. АН, МАН aль aль нь нүүрсний хулгай хийжээ. Энэ олон авилгaлчдыг яаж зaйлуулнаа, ард түмээн?

0  |  0
Зочин(103.212.118.9) 2023 оны 12 сарын 22

ЕР НЬ ӨӨРСДӨӨ УЛААН МӨНГӨ ГАРГАСАН ХҮН БАЙГАА ЮМ УУ6 БҮГД Л СОЦИАЛИЗМЫН ҮЕД ТАВИГДСАН Э/З-ИЙН ЖААЛ ЖУУЛ ЮМЫГ ДЭЭРЭМДСЭН БИЗДЭЭ. АПУ,МАХ ИМПЕКС,ЭРДЭНЭТИЙН ҮЙЛДВЭР, УЛААНБААТАР ЗОЧИД БУУДАЛ,ТЭРЭЛЖИЙН ЦОГЦОЛБӨР ТӨМӨРИЙН ҮЙЛДВЭР, АЛТАН ТАРИА МОНГОЛ УЛСАД ЯМАР БАЯЛАГ БАЙСАН БҮГД НЬ ХУЛГАЙН ГАРААР АЛГА БОЛСОН. ТӨР БАРЬСАН ХОЁР НАМ ЕРӨНХИЙЛЭГЧЭЭСЭЭ ЭХЛЭЭД ИХ ХУРЛЫНГ ГИШҮҮН ЛУЙВАРЧИД. ОДОО ИДЭХ ЮМ ОЛДОХГҮЙ ГАЗРЫН БАЯЛАГ,ТӨМӨР ЗАМ БАРИХ ТӨСЛИЙГ ЦӨМ ИДСЭН ИДЭХЭЭР ДАХИН ХУВААРИЛАЛТ ЯВУУЛЖ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ГЭЖ БАЙГАА БАЙХ.

0  |  0
ЗОЧИН(103.212.118.9) 2023 оны 12 сарын 22

нэгэнт хулгай луйвар хийсэн бол эдний дэмий шал шал хийхийг сонсох хэрэгтэй юм уу. нэг ч хүн буруугаа хүлээхгүй байна. шууд тэр авлигын эсрэг шүүхээ байгуулаад яллах хэрэгтэй.

0  |  0
Irgen(139.5.217.207) 2023 оны 12 сарын 22

Medeegui gej meden budilaj hudlaa yariad yahav

0  |  0
Зочин(66.181.160.59) 2023 оны 12 сарын 23

МАН хулгайчууд хулгай хийж хагартлаа баяжсан хэрнээ дуу гаргаж ч чадахгүй болтлоо пээдийчих юм. псдаа. МАН-ы хулгай одоо хэдэн арван их наяд биш хэдэн зуун их наядаар хэмжигддэг болж, сү.батболдын нууц гэрээний хэдэн арван тэрбум доллар, хүрэлбаатарын гэр бүлийн хэдэн зуун их наядын үнэтэй ордуудыг зарсан хэрэг, сумьяабазарын гэр бүлийн хулгай дээрэм, хүрэлсүгийн томилсон дарга засаг ноёдуудын хулгай газрын наймаа, амарбаясгалангийн энэ 440 их наядын орд зарсан хулгай гээд үнэхээр луугар хулгайчууд гарч иржээ, ил болсон нь л энэ новшнууд байгаа, цаана нь ямарч хулгай байгааг мэдэхгүй юм.

3  |  0
зочин(103.57.92.54) 2023 оны 12 сарын 23

ЛАМЖАВ ГЭГЧ БОЛ АРХАГ ХУЛГАЙЧ ШҮҮ

4  |  0
Иргэн(128.92.254.18) 2023 оны 12 сарын 22

Жинхэнэ махинац хийж луйвардсан улс байна шүү дээ. Өөрсдөө хөрөнгө мөнгө гаргалгүй төрийн өмчийг хамтарч луйвардах сэдэлтэй хулгайчид байна

3  |  0
Top