УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Нүүрсний жагсаал" эхэлсний дараахан ЗӨВЛӨХӨӨ ЧӨЛӨӨЛЖЭЭ

2023 оны 12 сарын 18

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын ахалж буй “Нүүрсний сонсгол”-ын хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.12.18/ болж байна.

Шинжээч УИХ-ын гишүүн Адьшаатай хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой компаниуд нүүрс тээвэр хийсэн болон тээврийн бүрдүүлэлтгүйгээр тээвэр хийсэн хамаарал бүхий мэдээллийг танилцууллаа.

Тухайлбал, түүний зөвлөхөөр ажиллаж байсан Шагдарсүрэнгийн Мөнхцэцэгийн хамаарал бүхий нүүрстэй холбоотой компаниудыг танилцуулав.


- "Эм Жи Өү транс" ХХК. Үүсгэн байгуулагч Шагдарсүрэнгийн Мөнхжаргал. Эцсийн өмчлөгч Бандийн Шагдарсүрэн. Хувьцаа эзэмшигчид Бандийн Шагдарсүрэн 40 хувь. Бандийн Шагдарсүрэн гэгч хүн нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн Ш.Мөнхцэцэгийн төрсөн эцэг.

- "Энхдэлгэр говь" ХХК. Үүсгэн байгуулагч Шагдарсүрэнгийн Мөнхжаргал. Эцсийн өмчлөгчөөр иргэн бүртгэлтэй. Хувьцаа эзэмшигч Эрдэнэцогтын Бадамхүү, Бандийн Шагдарсүрэн.

-“Зүүн хөхий” ХХК. Үүсгэн байгуулагч Цолмонгийн Одонбаяр.

“Мөнх цаст транс” ХХК. Үүсгэн байгуулагч Шагдарсүрэнгийн Мөнхзаяа. Шагдарсүрэнгийн төрсөн эгч. Хувьцаа эзэмшигч нь Шагдарсүрэнгийн Мөнхзаяа 99 хувь эзэмшиж байна.

Мэдээлэлтэй холбогдуулан Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр "2022 оны 12 дугаар сарын 03-нд “Нүүрсний жагсаал” эхэлсэн. Зургаа дахь хоног дээр нь та зөвлөхөө чөлөөлсөн байна. Баригдаад илчлэгдсчихнэ гээд бушуухан салахаа бодсон юм уу. Ямар учиртай чөлөөлсөн бэ. Юунд нь сандарсан юм бэ?" гэх асуултыг Ш.Адьшаа гишүүнээс асуулаа.

Үүнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Энхбаяр аа, харин чи сандраад байгаа биш үү.

Өнөөдөр би Мөнхцэцэг ямар компанитай юм бэ, ямар аж ахуй эрхэлдэг вэ гэдгээр нь зөвлөхөөр томилоогүй. Гадаадад сургууль төгссөн, англи, орос хэлний онцгой орчуулагч хийдэг, шилдэг бүсгүй байгаа. Би хуулийн төсөл боловсруулах гэж энэ хүнийг зөвлөхөөр авсан.

Энэ бол арай л эрээ, цээргүй юм болж байна. Манай Ховдын хүүхэд. Ийм утгагүй асуудлыг өнөөдөр нүүрсний сонсгол дээр авч ирж, яллах ажиллагаа явуулж байна. Энэ 37 он биш ээ, Энхбаяр аа! Энэ арай л увайгүй байна шүү." гэж хариулав.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.41.93.172) 2023 оны 12 сарын 21

УИХ гишүүн гуа й та иийм бузар хэрэгт дуудаглаж буй чихь гутамшиг Зүгээр л эх орноос минь мөнгөтэйгөө яв зайгаа тавь

0  |  0
Зочин(86.111.136.243) 2023 оны 12 сарын 20

Та л харин сандраад бн!”\nАлтанговь транс” ХХК 150,000м2 болон 100,000м2 буюу нийт 25 га Гаалийн хяналтын талбайтай. “Алтанговь транс” ХХК-ийг 2009 онд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үүсгэн байгуулсан(www.ergelt.mn)

0  |  0
Уншигч(103.57.95.181) 2023 оны 12 сарын 20

Авлигалын загалмайлсан эцэг шүү дээ, юун намбарын энхбаяр, түүнээс ч өмнө ховдын гаалийн дарга байх даа хэний спиртийг хураах, хэнийхийг оруулахаа шийддэг байсан гэсээн. Авлигалын мөнгөө пургон дүүргээд л бараг сар бзр улаанбаатар луу зөөдөг байсан, 2 сая төгрөг авлигалд өгсөн хүнд наад задгай мөнгөө овоонд аваачиж өргө гэж хэлдэг байсан тухай үлгэр шиг юм сонсож л байлаа. 90 ээд оны эхээр 2 сая төгрөг чинь пүүүүү аймаар их мөнгө шүү. 40, 50 мянгатын нэг давхрын 1 өрөө байр 1 сая төгрөг байсан гээд бодоод үзээрэй.

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2023 оны 12 сарын 19

Энэ шулга цайрцан ховдын хулгайч ховдынхон угын хулгайч...

1  |  0
Top