ТАНИЛЦ: АИ-92 болон дизель түлш борлуулж буй шатахуун түгээх станцууд

2023 оны 12 сарын 16

Улаанбаатар хотод дараах шатахуун түгээх станцуудад Евро-5 стандартын АИ-92 автобензин болон Евро-5 стандартын дизель түлшийг олгож байна.

Экологийн өндөр ангилал бүхий Евро-5 стандартын АИ-92 бензин 2940 төгрөгийн үнэтэй байгаа бол дизель түлшийг 4290 төгрөгөөр худалдааж байна.

Дашрамд дурдахад цаашдаа АИ-92 шатахууны үнэ өсөхгүй гэдгийг өнгөрөгч 7 хоногт (2023.12.11) УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдэгдсэн. Учир нь манай улс ОХУ-аас энэ төрлийн шатахууныг нэг баррелийг нь 705 ам.доллароор худалдан авах таван жилийн гэрээтэй юм.


Экологийн өндөр ангилал бүхий Евро-5 стандартын АИ-92 автобензин борлуулж буй ШТС-ын мэдээлэл

БНХАУ-аас импортолж буй Евро-5 стандартын дизель түлшийг дараалал болон хязгаарлалтгүй олгож байгаа ШТС-уудын мэдээлэл

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top