Timely.mn “Unread Awards”-ын Шилдэг апп төрөлд нэр дэвшиж байна

2023 оны 12 сарын 14

Жил бүрийн Unplug арга хэмжээний хамгийн хүндтэй хэсэг бол Unread Awards билээ.

Бид 2016 оноос эхлэн Монголын гарааны бизнесийн орчинд амжилт, нөлөөллөөрөө манлайлж буй шилдгүүдийг нэр дэвшүүлж, алдаршуулан урамшуулах зорилгоор энэхүү шагналыг гардуулж эхэлсэн түүхтэй.

Энэ жилийн нэр дэвшигчид:

- UBEats - Хоол хүргэлтийн үйлчилгээ  

- Timely.mn /Цаг бүртгэлийн ухаалаг платформ/

- Тэтгэлэг аппликэйшн

- Toki

Нэр дэвшигчдийн дэлгэрэнгүй: https://unread.today/c/unread-awards-2023

 Шилдгүүдийг тодруулахдаа бид уламжлал ёсоор бизнес, технологийн чиглэлээр дагнан ажиллаж буй хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчид болон гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж буй төлөөлөл бүхий нийт 30 эрхмийн саналыг харгалзах болно. Ингэснээр шалгаруулалт маань ил тод, нээлттэй бөгөөд шударга явагдах боломж бүрдэх учиртай. Шилдгүүдийг Unplug 2023 арга хэмжээний үеэр тодруулах бөгөөд та бүхэн дэмжиж буй үүсгэн байгуулагч, апп, стартап, арга хэмжээгээ цааш түгээгээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top