ТОЙМЧ БИЧИЖ БАЙНА | Тойргийг бүсчилье

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 12 сарын 13

Сонгуулийн хуулиар “Тойргийн газрын зураг”-ийг гаргах нөр их ажил шинэ оны эхээр яригдах бололтой. Тодруулах юм бол, ирэх хоёрдугаар сарын 2-нд батлах сураг байна. Энэ өдөр товлосон нь санаатай, санамсаргүйг мэдэхгүй. Ямартай ч  эл өдөр Ардын хувьсгалыг удирдан тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, улмаар Ардын намыг үндэслэн байгуулсан их жанжин Д.Сүхбаатар мэндэлсэн түүхтэй.

Энэ удаагийн тойрог томсгосон гэдгээрээ онцлог. 76 гишүүн бүхий жижиг тойрог байсныг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн 126 гишүүнтэй томсгосон тойрог болгон өөрчлөн зохион байгуулна. Тэгвэл эрх баригч намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Тойргийг бүсчилж хийвэл зүгээр” хэмээн өнгөрсөн жилээс эхлэн ярьж байгаа. Тэрбээр улсын төсөвт санал авахаар 21 аймагт ажиллах үеэрээ нэгдсэн төсөвтэй болчихвол улс орны эрх ашигт юу хэрэгтэй байгааг эрэмбэлж, мега төслүүдээ урагшлуулах боломжтой. 76 жижиг тойрогт төсөв хуваарилдаг хэвээр байх юм бол сургуулийн дээвэр засаж, сумын соёлын төвд хөгжим авч өгөх гэх мэтээр үр ашиггүй тараагдаад дуусдаг байдал үргэлжилнэ.Үүнийг өөрчилж байж Монгол Улс хөгжинө гэсэн утгатай үг хэлж  байв.Том эрх ашгаа харвал Ерөнхий сайдын байр суурь зөв. Тэгэхдээ тойрог зурахаараа МАН унадаг гэж хууччуул нь сануулж байгаа гэх.

Учир нь тогтолцоог өөрчлөн, холимог системээр сонгууль явуулсан 2012 онд АН 31, “Шударга эвсэл” 11, ИЗНН хоёр, бие даагч гурав, МАН 25-хан суудал авч байсан удаа бий. 2015 онд улс төрийн намууд “Сонгууль явуулах тогтолцооны хувьд 28-ыг нь  бүсчилсэн хэлбэрээр явуулъя. Үлдсэн 48-ыг томосгосон буюу одоогийн байгаа тогтолцоогоор явуулъя гэсэн зарчимд тохирч байв. Гэсэн ч эцсийн шатанд өнөө л 76 жижиг тойрог, мажоритар системээр сонгуулиа хийсэн. Үр дүнд нь МАН олонх болсон. Ер нь бол мажоритар систем МАН-д дандаа ашигтай явж ирсэн. Харин одоо эрсдэлтэй хэдий ч улс орны том эрх ашгийн үүднээс сонгуулийн хувьсгал хийе гэжээ. МАН-ыг  бүлгийн хурал дээр ч дээрх байр сууриуд гарсан хэдий ч  тойргийг бүсчлэх асуудлаар бусад улс төрийн хүчнүүдтэй зөвшилцөх шийдвэр гаргасан нь  зориг шулуудсан гэсэн үг. Томсгосон тойргоор сонгууль явуулснаар шинэ залуу нэр дэвшигчид, жижиг  намуудад боломжгүй гэж зарим хүн үзэж. Гэтэл ингэснээр харин ч төлөөллийг сайн хангана гэх нь ч байна.

Сонгуулийн тойргийг бүсчилбэл зүүн гурван аймаг, хангайн бүс, Дархан, Сэлэнгэ,  баруун бүс, говийн бүс хэмээн хуваахад хэдхэн том тойрог  бий болно. Зүүн гурван аймгийг нэг бүс болгосноор 10 орчим мандат дээр  нэр дэвшигчдийн жагсаалтыг харж сонгоно. Баруун бүс бол 13-14  мандаттай байх нь. Бүсчилсэн тойргоор сонгууль явуулахад зардал  бага тусна. Дээр нь тэндээс сонгогдсон гишүүд бүсийн хөгжлийг том зургаар нь ярих болохоос нэг аймаг, сумын асуудлыг лоббидож оруулж ирдэг явдалд цэг тавина. Тэгэхээр улсын төсөв 76 хуваагдахгүй, нэг цонх руу очно. Өөрөөр хэлбэл, төсөв үр ашигтай болоход дэвшил гарна. Жишээ нь,  өнөөдөр Хэнтий, Увс аймаг руу төсөв их тавигдлаа, тэр тэглээ, ийм лобби орчихлоо гэх хэрүүл, талцал дахиж гарахгүй. Алсын хараа-2050, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал бүрэн утгаараа хэрэгжинэ. Олон жил ярьсан ч цаасан дээр үлдээд байсан мега төслүүд урагшилна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр шим иргэд, сонгогчдод ирнэ. Дээрээс нь нутгархах үзэл байхгүй болно. Жалга, довоор талцдаг явдал арилж, хүссэн ч, эс хүссэн ч  үндэсний эрх ашигт нэгдэж нийлэх үйл явцын эхлэл болно. Жишээлбэл, Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого” доторх "Хөдөөгийн сэргэлтийн таван цагираг", Боомтын сэргэлт, “Мянганы зам”-ын үргэлжлэл болсон төмөр замын сүлжээ гэх мэт том бүтээн байгуулалтууд нэгдсэн бодлогоор хөдөлж эхэлнэ. Хамгийн гол нь нутаг дэвсгэрийн реформ хийгдэнэ. Өдрөөс өдөрт хурдтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхийн хөгжил хөдөлгөөн, олон улсын  байдал, дотоодын аюулгүй байдал гэж бид их ярьдаг.

Тэгвэл сонгуулийн тойргийг бүсчилснээр дээрх асуудал ч бас зөв голдрилд орно. Хүн амын ихэнх хэсэг хот суурин газрыг бараадаж, хил  хязгаар нутаг эзгүйрлээ гэж бид эмзэглэдэг. Хил, хязгаар нутгийг хөгжүүлэхэд төрөөс тодорхой бодлогыг барьж, үе шаттайгаар олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа нь бүсчилсэн хөгжлийн бодлогоор илүү үр дүнд хүрнэ. Тухайн бүс нутагт байгаа уул уурхай, байгалийн баялгийг ашиглан үйлдвэрлэл бий болгох, дэд бүтцийг сайжруулах, аялал жуулчлал, газар тариалан, мал аж ахуйг цогцолбор хэлбэрээр хөгжүүлж, хил орчмын нутаг дэвсгэрийн ард иргэдийн ажиллах, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх боломжууд нээгдэнэ. Тиймээс тойргийг бүсчилье гэдэгт улс төрийн намууд зөвшилцөж чадвал үр дүнд нь сонгуулийн хувьсгалыг утгаар нь хийж, улс орны том эрх ашигт нийцнэ. Гол нь Монголын төр одоо л сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргаж мэдэхээр байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.46.44) 2023 оны 12 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. ADITYA(102.89.46.44) 2023 оны 12 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Бат(195.240.51.87) 2023 оны 12 сарын 13

энэ зөв санаа байна \n

0  |  0
Top