Өдөр тутмын сонины холбооноос МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ

2023 оны 12 сарын 12

Монголын өдөр тутмын сонины холбооны гишүүн “Өглөөний сонин”-ы хамт олонд 4000 дахь дугаараа хэвлүүлэн уншигч, захиалагчдадаа хүргэж байгаад баяр хүргэе.

Байгуулагдсан цагаасаа эхлэн 17 жилийн турш  сэтгүүлзүйн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж, Монголын нийгэмд үнэний дуу хоолой байх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж, өнөөдөр 4000 дахь дугаараа хэвлүүлнэ гэдэг танай хамт олны төдийгүй зорилго нэгт өдөр тутмын бүх сонины баг хамт олны, нийт уншигчдын баяр билээ.

Хараат бус, хариуцлагатай, ёс зүйтэй мэргэжлийн сэтгүүл зүйг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулахын сацуу цаасан хэвлэлийн орон зай хэзээд байсаар байна гэдгийг батлан харуулж, 4000 дахь дугаараа өлгийдөн авч байгаа танай хамт олонд ажил, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Үг нь үнэн, үзэг нь хурц байг.

МОНГОЛЫН ӨДӨР ТУТМЫН СОНИНЫ ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top