Шатахууны “ӨЛСГӨЛӨН” юунаас болов

2023 оны 12 сарын 11

Өчигдөр дэргэдээ бензин колонк бүхий авто замуудын нэгдүгээр эгнээ дугаарласан машинуудын түгжрэлд автаж, хоёрдугаар эгнээ рүү тахирлан орсноос хар өглөөнөөс тэг зогсолт үүсэв. Шалтгаан нь шатахуун олдохоо больсноос “өлсгөлөн” нүүрлэснийх. Төв аймгаас Улаанбаатар хүртэлх бүх бензин колонкуудын дагуу тахиралдсан их дугаарлалт үүссэн талаар сошиалд шуугив. Нийслэл хотын бүх шатахуун түгээгүүрийн газрууд бямба гарагийн оройноос ачааллаа дийлэхээ больж шөнөжин дугаарласан машинуудад дарагджээ. Цасны хайруу цагийн хүйтэнд шатахууны хомсдлоос үүдэн бөөн бухимдал.

Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцууд авто бензин, шатахууныг тодорхой хязгаарлалттайгаар өдөрт 4-8 тонноор олгосоор хэд хонолоо. Харин өчигдөр үдээс хойхно зарим түгээгүүрт шатахуун бууж байна гэсэн мэдээ гарч эхэлсэн.

ОХУ нефтийн бүтээгдэхүүний импортдоо хориг тавьснаар Монгол Улсад шатахуун хангалттай нийлүүлэгдэх боломжгүй болж, орон нутагт дизель түлш тасалдаад байгаа гэх мэдээлэл бий.

Гэхдээ нөгөө талаас Засгийн газар ямар ч тасалдалгүй шатахуун оруулж ирж байгаа талаар мэдээлдэг.

Уг нь Монгол, Оросын Засгийн газрын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов Монголд айлчилж, шатахуунаа хэвийн нийлүүлнэ гэдгээ амласан. Арваннэгдүгээр сарын 23-ны байдлаар 95 мянган тонн дизель түлш импортоор  оруулж иржээ. Үүний 7000 тонныг Хятадаас, үлдсэн 88 орчим мянган тонныг ОХУ-аас авсан байдаг. Мөн сарын 30-нд 50 вагон, арванхоёрдугаар сарын 1-нд 67 вагон, 2-нд 120 вагон гэхчлэн 350 вагон шатахуун Оросын талаас ачигдан нийт 730 вагон түлш нийлүүлэгдэнэ гэсэн албан ёсны мэдээ ч гарчээ. Монгол Улсын нийт хэрэглээ дээд хязгаартаа 90 мянган тонн хүрдэг байна. Саад гэвэл тээврийн асуудлаа шийдэхэд Монголын талаас хугацаа ордог аж. Ингээд бодоход хомсдол үүсэх учиргүй мэт.

Тэгвэл ОХУ-аас нэг тонн дизель түлшийг 700 гаруй ам.доллар, Хятадаас 900 гаруй ам.доллараар авдаг учир цаашдаа үнэ нэмэгдэх нь ойлгомжтой болж байгаа гэх.

Үнэ нэмэх нь гарцаагүй болж буй тул үүнээс улбаалан нефть бүтээгдэхүүн импортлогчид бойкот хийж шатахууны зохиомол хомсдолд оруулж байна гэсэн хардлага үйлчлүүлэгчдийн дунд бий болоод байна. Ийнхүү зохиомол бужигнаан үүсгэж байгаад  шатахуун импортлогчид татвар төлөгчдийн мөнгөнөөс шомбодож төрөөс татаас авдаг “хууч өвчтэй” болсон нь худлаа биш. “Шатахуун байгаа. Импортлогчид үнэ нэмэх гэж албаар хомс юм шиг зохиож золигтлоо доо. Дандаа л тэгдэг шүү дээ” хэмээн бухимдсан иргэд хэлж байна.Нөгөө талаар шатахуун түгээгүүрүүд дээр бензиний машинууд ирчихсэн шатахуун нийлүүлж буй атал “Цаанаас битгий өг гэсэн” хэмээн түгээгчид нь хэлж байгааг ч дуулгах хүн байна.

Хэрэв ингэж хуурамч бойкот зарлаад, төрөөс татаас гувшаад байвал импортлогчдод хариуцлага тооцож, шатахуун шууд нийлүүлэх  давуу эрхийг Роснефтьд өгнө гэдгийг  Ерөнхий сайд өнгөрсөн жил сануулж л байсан.

Уг нь шатахуун гэдэг стратегийн нэн тэргүүний бүтээгдэхүүн. Улс орны аюулгүй байдал болоод бусад зүйлд аливаа нэгэн эрсдэл тохиоход бэлэн байх нөөц зэргээс шалтгаалж гарцаагүй төрийн мэдэлд байх ёстой ч НИК-иас эхлээд хувьд оччихсон. Монополь мэдэлтэй болсон импортлогчид нь дуртай цагтаа хориг тавьж, бойкот зарлаж үйлчлүүлэгчдээ бухимдуулж өдөржин шөнөжин шатахуун түгээгүүр дээр дугаарлуулж байгаад үнээ өсгөчихдөг байдлыг төрөөс ч гэсэн анхаарахгүй бол гэнэтийн эрсдэл үүссэн үед таг гацааж мэдэхээр болсныг үе үе тохиолддог зохиомол хомсдол , мөн сүүлийн өдрүүдийн нөхцөл байдал харуулж байна. Импортлогчдын зохиосон “хуурамч өлсгөлөн” тун удахгүй үнийн нэмэгдлээр солигдохын цондон. Дагаад бүх төрлийн хүнс, бараа, бүтээгдэхүүний үнэ дээшилж, ард иргэд дахиад л хамраараа газар хатгахыг “зөгнөж” буй нэг шинж юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (43.228.130.188) 2023 оны 12 сарын 12

Манайхан жаахан юм уншиж харж мэдэрмээр юм...Энэ сэтгүүлч нь ч мангар юм... Монголд төрийн монопол Ник хувьчлагдсанаас хойш шатахууны салбар монопол байхгүй болсон... Төрөөс маш олон 93 ш компанид шатахуун оруулах зөвшөөрөл өгчихсөн байхад дөнгөж 1/4 нь 20-оод компани оруулж ирж чадаж байгаа, бусад нь оруулж ирж чадахгүй байгаа гэсэн ,,, тэгэхээр тийм ч амархан авчирдаг эд биш бололтой... манайх далайгүй учир олон газраас авчирах боломжгүй,,, роснефть нь эхлээд өөрийн орос орныхоо хэрэгцээг хангасан дараа юм үлдвэл наашаа бага багаар өгдөг гэдгийг төрийнхөн ч ойлгохгүй, иргэд нь ч ойлгохгүй.

0  |  0
зочин (43.228.130.188) 2023 оны 12 сарын 12

кккк НИК-ээ буцаагаад авбал Бас л Нүүрсний хэрэг шиг юм болно._ харин ч улс төрчдийн шахаа ороод зардал өртөг нь өсөөд бүр их үнэтэй болно ... Та нар боддоо хувийн компани өөрөө авч чадахгүй юмыг, улсын компани бүр ч авч чадахгүй, төрийн олон сайд , их хурлын дарга бүгд гуйгаад ачуулж чадахгүй байгаа биз дээ_ ник төрд байхдаа олон удаа бас л таслаж байсан

1  |  0
зочин (43.228.130.188) 2023 оны 12 сарын 12

энэ доор худлаа шаах хүмүүс их байна._Орост очоод үз, 600төг-н түлш хаана ч байхгүй,,,орост түлш хямд биш Монголтой адилхан үнэтэй байгаа

1  |  0
Зангараа(98.181.118.33) 2023 оны 12 сарын 12

Бензин түгээгүүрүүдийг дэлбэоэхжд л шатахууны үнэ огцом буурна ш дээ үхэрнүүд ээ.

1  |  0
zochin(71.239.25.243) 2023 оны 12 сарын 11

no war slava ukrainchuudaas asuu.

0  |  0
Бодит байдал(103.57.92.145) 2023 оны 12 сарын 11

ганц улсаас шатахууны хараат байгаагийн балаг.Өөр юу ч биш,баланцагны чинь тээвэрлэлтээс шалтгаалах тийм юм огт байхгүй.Зүгээр өөр хэд хэдэн улсаас авдаг бол

0  |  0
зочин(202.55.188.122) 2023 оны 12 сарын 12

монголын шатахуун импортлогчдын шунал шд яс юман дээрээ. хойшоо хил гараад л 600 төгрөг л байлаа шд саяхан хүртэл тэгэхэд манайд 2000 гарчихсан үе шүү.

0  |  1
мгл(103.9.90.130) 2023 оны 12 сарын 11

ene orosoor er boloogui ni saidiinh ni medegdlees il bn.Tiimees dotoodiin kompaniudad hariutslagaa tootsoj gadnii niiluulegch oruulj ireh heregtei

1  |  0
Шатахууны үйлдвэрээ (2.212.3.52) 2023 оны 12 сарын 11

Оросоос горьдож ингэж онигоонд орж байхаар тэр нүүрсний хулгайчуудын хулгайлсан хөрөнгө хурааж аваад Монгол улс өөрсдөө шатахууны үйлдвэртэй болгох бүрэн боломжтой

2  |  0
Зочин(86.111.136.51) 2023 оны 12 сарын 11

Зарим үед бид амьдралын асар өндөр өртөгтэй Европыналь нэг оронд амьдраад бна уу гэж санагдах юм.Гэтэл өндөр хөгжилтэй Швейцарид 20шахам жилд нэг ч удаа бензины үнэ нэмсэнгүй.Новшийн ашиг хөөгч Ник энэ олон жилд хичнээн удаа ингэж ашигийг төлөө үхэн хатаж ард түмнээ холгож зовоохийн хэдийгээр Орос байнга хавчдаг үнэн ч гэсэн арай танагтай байдаг биз.Улс шууд Роснефтьтэй харьцаад эхлэхээр Ник боож үхэхдээ үхэр буугаа авьж бна уу.

2  |  0
иргэн(66.181.168.8) 2023 оны 12 сарын 12

НИК -оо буцаагаад төрд авъяа

3  |  1
Бат(202.9.40.124) 2023 оны 12 сарын 12

Шатахууны монополийг задлах ёстой... Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар хангах боломжтой:: Нэг улсын хараат байдлаас болон дотоодын импортлогч монополь компануудаас салах ёстой... Үнэ бол даваад л гарна.. Харин шатахуун нийлүүлэх нэрээр улсыг минь дарамтлан элдэв шахаанд оруулдаг харгис улсаас л салах ёстой...

5  |  0
Зочин(139.5.219.94) 2023 оны 12 сарын 11

Оноос өмнө юмны үнэ өсгөх гээд новшроод бгаа юм байхдаа

0  |  0
Dd(202.21.107.10) 2023 оны 12 сарын 11

Sharahuunii une,tsahilgaan I uniig chuleeleh tsag bolson yum bish uuMongol ornithology nutagt devsger deer ene 2 buteegdehuun neg jishig unetei baih yostoi bolov uu?

0  |  0
Top