Монгол залуус "PUBG Mobile"-ийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 12 сарын 11

Цахим спортын PUBG Mobile төрлийн “PMGC 2023” тэмцээнд Монголын IHC баг тэргүүлж, Дэлхийн аварга боллоо.

Түүгээр зогсохгүй Монголын Stalwart Esport баг дэд байрт, 4Merical Vibes баг дөрөвдүгээр байрт шалгарч, топ дөрвөн байрын гурвыг нь эзэлснээр Монголын E спортын залуус ДАШТ-ийг байлдан дагууллаа.

IHC баг aварга болсноор 453,500 ам.доллар буюу 1.4 тэрбум төгрөгийн шагнал хүртсэнээр Монгол Улсын түүхэн дэх хамгийн өндөр мөнгөн дүнтэй шагналын эзэн болсон тамирчид болж байна. 
 

1-р байр: IHC ESPORTS $453,500 (Монгол)

2-р байр: Stalwart Esports  $263,000 (Монгол)

3-р байр: Alpha7 Esports $184,000 (Бразил)

4-р байр: 4Merical Vibes $144,000 (Монгол)
 

  • MVP - Zyol (Монгол)
  • Gunslinger Zyol (Монгол)
     


Сануулахад, өнгөрсөн аравдугаар сард Монголын цахим спортынхон мөнгөн медаль хүртэж, Азийн наадамд шуугиан тарьсан билээ.

Манай тамирчид Азийн наадмын финалд Dota 2 төрлийн алтан медалийн төлөө өрсөлдөж, оддын цуглуулга Хятадын багийг эхний 40 минутанд буулган авсан ч хоёр, гурав дахь тоглолтод эн тэнцүү өрсөлдөөний дараа харамсалтайгаар ялагдал хүлээсэн юм. 
 

Цахим спортын тамирчдадаа өндөр амжилт хүсье. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top